Өрх бүр шуудангийн хайрцагтай болно
“The Morning Post” шуудангийн компанийн хамт олон айл бүрийг шуудангийн хайрцагтай болгох ажлыг эхлүүлээд байгаа аж. Иргэд сонин, сэтгүүл уншиж өдөр тутмын болон шинэлэг мэдээ мэдээлэл олж авах явдал хязгаарлагдмал байгаа нь шуудангийн дэд бүтэц муу, албан газар айл өрхүүд шуудангийн хайрцаггүй байгаатай шууд холбоотой гэнэ. Тиймээс бид өрх бүрийг шуудангийн хайрцагтай болгож, тэдэнд мэдээ мэдээллийг шуурхай хүргэх, бусадтай харилцах боломжийг бүрдүүлэхээр ийнхүү ажиллаж байгаа аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ