Засаг дарга нарын захирамж зөрчил үүсгэдэг

img

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас инженерийн шугам сүлжээний хамгаалалтын зурвас, аюулгүй байдалд шалгалт хийжээ. Уг шалгалтаар хамгаалалтын зурваст 5588 объект байгааг тогтоосон байна. Энэ объектын 85 орчим хувь нь цахилгаан дамжуулах, түгээх шугамын зурваст байгаа аж. Шалгалтын явцад 78 аж ахуйн нэгж байгууллагад зөрчил арилгуулах улсын байцаагчийн хугацаатай албан шаардлага хүргүүлж, 8.2 сая төгрөгийн торгууль ногдуулжээ. Мөн зөвшөөрөлгүй 10 объектыг буулгах, нүүлгэн шилжүүлэх болон 40 гаруй аж ахуйн нэгж байгууллагын газрын захирамжийг хүчингүй болгуулахаар болжээ.

а

Иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд зөвшөөрөлгүйгээр дур мэдэн инженерийн шугам сүлжээний хамгаалалтын зурваст гэр, хашаа, байшин, граж, агуулах зэрэг барилга объект барьсан нь шалгалтаар илэрсэн байна. Мөн нийслэл, дүүргийн Засаг дарга нар инженерийн шугам сүлжээний хамгаалалтын зурваст хангагч байгууллагын зөвшөөрөлгүйгээр давхардуулан газар олгож байгаа нь зөрчил үүсэх шалтгаан болдог аж.

ө

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ