ХААН банкны тэтгэлэг хүртсэн 150 шилдэг оюутан чууллаа
2014-2015 оны
хичээлийн жилд бусдыгаа манлайлан “ХААН БанкныНэрэмжит Тэтгэлэгт Хөтөлбөр”-т шалгарсан шилдэг 150 оюутныг 11-р сарын 6-ны Пүрэв гарагт ХААН Банкны удирдлага,
хамт олон төв байрандаа хүлээн авч уулзан,
тэтгэлэгт үргэлжлүүлэн хамрагдахаар шалгарсан ахлах курсын оюутнуудад батламжийг нь гардууллаа.
Жил бүр зохион байгуулагддаг энэхүү уулзалтын үеэр тэтгэлэгт шинээр болон үргэлжлүүлэн хамрагдахаар шалгарсан оюутнууд нэгэн өдрийг хамтдаа өнгөрүүлж, нийгмийн сайн сайханд чиглэсэн хөтөлбөр санаачлан боловсруулах, багийн зохион байгуулалтад ордог юм. Мөн сонирхолтой лекцээр мэдлэг, мэдээллийн хүрээгээ тэлдэг уламжлалтай.
ХААН Банк Сангаас 2014-2015 оны хичээлийн жилд ЕБС төгсөн их дээд сургуулийн 1-р курст элсэн суралцаж буй 110 шинэ оюутан болон их дээд сургуульдаа сурлага, нийгмийн идэвхээрээ манлайлагч ахлах курсын 40 оюутанд үргэлжлүүлэн тэтгэлэг олгож байгаа юм. Зөвхөн 1-р курст элсэн ороход нь нэг удаа хамруулаад зогсохгүй тухайн оюутны сурлагын амжилт, манлайлал, нийгмийн идэвх зэргийг харгалзан дараагийн жилүүдэд тэтгэлэгтээ үргэлжлүүлэн хамрагдах боломж олгодог нь ХААН Банк Сангийн тэтгэлгийн онцлог юм. Түүнчлэн мэргэжлийн чиглэл заадаггүй давуу талтай.
Боловсролын салбарыг тууштай дэмжигч ХААН Банк ХААН Банк Сангаараа дамжуулан өнгөрсөн 7 жилийн хугацаанд сурлагын амжилт, нийгмийн идэвх зүтгэлээр тэргүүлэгч 1150 шилдэг оюутныг 21 аймаг, УБ хотын 9 дүүргээс шалгаруулан, хагас тэрбум гаруй төгрөгийн тэтгэлэг олгож, тэдний цаашид суралцах хүсэл эрмэлзлэлийг нь бадрааж, оюуны хөрөнгө оруулалт хийгээд байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ