АН-ын бүлэг Ерөнхий сайдыг тодруулна
Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл, Сүхбаатар дүүргийн АН-ын дарга Д.Баттулга, тус дүүргийн Засаг дарга Д.Бадарсан нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэд энэ сарын 7-ны 18.00 цагт эхэлж, 9-ны шөнийн 1.30 цагт өндөрлөсөн АН-ын ҮЗХ-ны хурлаар хэлэлцсэн асуудал болоод гарсан шийдвэрийн талаар мэдээлэл өглөө. Сүхбаатар дүүргийн АН-ын дарга Д.Баттулга ҮЗХ-ны ээлжит бус хурлаар гурван асуудал хэлэлцэж, тодорхой шийдвэр гаргасныг танилцуулав. Тус хурлаар
э
1. Улс төрийн өнөөгийн нөхцөл байдал, цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцсэн байна. Энэ хүрээнд хоёр тогтоол гаргаж, намын дарга Н.Алтанхуягт чиглэл өгчээ. Мөн намын гүйцэтгэх зөвлөл эрх мэдлээ хэтрүүлэн, МАХН-тай хамтран ажиллах гэрээ байгуулсан. Тиймээс энэ гэрээг хүчин төгөлдөр бус хэмээн үзсэн байна. Өөрөөр хэлбэл АН-ын хувьд МАХН-тай байгуулсан гэрээ хүчингүй гэсэн шийдвэрийг гаргажээ.
э
2. АН-ын ээлжит бус их хурлыг ирэх сарын 8-ны даваа гаригт хуралдуулах шийдвэрийг гаргажээ. Энэ хурлаар "Монгол хүн-2020" хөтөлбөрийн хэрэгжилт, намын даргын асуудал, намын дүрмэнд заасан бусад гэсэн гурван асуудлыг хэлэлцэх аж.
э
3. Тус намын Хяналтын зөвлөлийн хорооноос гаргасан найман гишүүнийг гишүүнчлэлээс хасах тухай тогтоолыг ҮЗХ-оор хэлэлцсэн байна. ҮЗХ-ны гишүүдийн олонх уг асуудлыг дэмжээгүй учраас Хяналтын зөвлөлийн хорооны шийдвэрийг хүчингүй болгож, намаас хэнийг ч хасахгүй гэсэн шийдвэрийг гаргажээ.
х
Энэ бүхнээс гадна хоёр өдөр нар, сарыг ялгахгүй хуралдсан АН-ын ҮЗХ-ноос дараагийн Ерөнхий сайдад хэн нэр дэвшигчийг тодруулна гэсэн хүлээлт үүсээд байсан. Гэвч ҮЗХ-ныхон уг асуудлыг УИХ дахь АН-ын бүлэгт даатгаад орхижээ. Ингэхдээ парламентад суудалтай бусад улс төрийн намуудтай зөвшилцсөний эцэст Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулж, эргэн ҮЗХ-нд танилцуулах чиглэлийг өгсөн байна. Ингэхээр эрх баригч намын гишүүдээс Ерөнхий сайдын суудалд цөөнгүй нэр яригдаж байгаа ч товлосон хүн нь мөддөө тодрохгүй бололтой.
а
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ