Н.Батцэрэг: АН-тай хамтрах гэрээ хүчинтэй байгаа

img

УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлэг өнөөдөр хуралдаж, ирэх оны Төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэж, бүхэлдээ хэмнэлтийн горим үйлчлэх ёстой хэмээн санал нэгдсэн байна. Гэхдээ боловсрол, эрүүл мэндээс бусад бүх салбарын урсгал зардлыг 30 хувиар хэмнэж, орон тооны цомхтголыг 10 хувиар хийхээр тооцсон аж.

a

Төсвийн ерөнхийлөн захирагч нарын мэдэлд байдаг хөрөнгөнд 50 хувийн зардлын хэмнэлт хийж тоног төхөөрөмж, гадаад томилолт гэх мэт зардлуудыг танах хэрэгтэй. Засгийн газарт улсын төсвөөс хөрөнгө оруулалт хийдэг нийт 41 сан байдаг. Эвслийн бүлэг үүнээс есөн санг татан буулгах, эсвэл өөрчлөн зохион байгуулах бололцоотой хэмээн үзсэн байна.

a

Түүнчлэн “царцаасан” гэх объектуудыг тодорхой эх үүсвэргүйгээр орон нутгийн эрх мэдэлд өгч байгаа нь буруу гээд ирэх онд дуусгаж болох барилгуудын үлдэгдэл санхүүжилтийг гаргах ёстой хэмээсэн юм. Ингэхдээ тухайн обьектуудыг дуудлагаар худалдах, зориулалтыг нь өөрчлөхгүй өөрийн хөрөнгөөр ашиглалтад оруулсны дараа хөрөнгийг нь тодорхой хугацааны дараа төрөөс урамшууллын дараа эргэн төлөх гэх мэт аргуудыг ашиглаж болно гэсэн саналыг оруулсан ажээ.

a

Эвслийн бүлгээс гаргасан дээрх саналуудыг төсөв хэлэлцэх үед чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулах бөгөөд Төсвийн тухай хуулийг хэлэлцэхэд “Шударга ёс” эвслийн бүлгээс ямар нэг саад болохгүй батална гэдгийг албан ёсоор мэдэгдлээ.

a

Энэхүү мэдээллийн дараа тус бүлгийн дарга Н.Батцэрэг сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.

a

-Шинээр томилогдох Ерөнхий сайдын асуудалд танай бүлэг ямар байр суурьтай байна вэ?

-Сонгуулийн дүнгээр олонхийн санал авсан хүнийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлдэг. Хэрэв хэн ч олонхийн санал аваагүй бол хамгийн олон санал авсан хүнийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлээд дараа нь Засгийн газраа байгуулахдаа бусад нам эвслүүдтэй хамтрах талаар зөвшилцдөг. Эндээс гарсан хүнийг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлж, үүнийг нь Ерөнхийлөгч УИХ-д өргөн мэдүүлдэг Үндсэн хуулийн заалттай юм. Тийм учраас Ардчилсан нам дотроо ямар хүнийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх вэ гэдгээс бүх зүйл шалтгаалж байгаа. Үүний дараа бид байр сууриа илэрхийлнэ.

a

-АН-ын ҮЗХ-ноос УИХ-д суудалтай бусад нам эвслүүдтэй хамтарч ажиллах шийдвэр гарсан хэмээн мэдээлсэн. Энэ талаар өнөөдөр бүлгийн хуралдаан дээр ярив уу?

-Бид ерөнхийдөө хоёр янзын байр суурьтай байгаа. Нэгдүгээрт, 2012 оны сонгуулийн дүнгээр хамтарсан Засгийн газар байгуулсан, үүний өмнөх Засгийн газарт бид мөрийн хөтөлбөрөө биелүүлэхийн тулд дөрвөн сайдаа томилж ажлуулж байсан. Хэрэв ажлынхаа үр дүнг үзэх ёстой гэвэл мэдээж хэрэг шинэ Засгийн газарт орж ажиллах асуудал хөндөгдөнө. Гэхдээ эхлээд Ерөнхий сайд хэн болох, шинээр сонгогдсон Ерөнхий сайд бидэнд хамтарч ажиллах урилга өгөх үү, үгүй юу гэдгээс бүх зүйл шалтгаална. Хоёрдугаарт, УИХ-д суудалтай бүх нам эвслүүд нийлж Засгийн газар байгуулж болох юм гэсэн яриа гарч байна. Энэ асуудал бид одоогоор байр сууриа бүрэн нэгтгээгүй байна. Товчхондоо бол бүх зүйл АН-аас, АН-ын шинээр нэр дэвшигдэх Ерөнхий сайдаас хамаарна.

a

-АН-ын ҮЗХ-оос МАХН-тай байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бус гэдгийг зарласан. Энэ талаар бүлэг ямар байр суурьтай байгаа вэ?

-Энэ бол нам хоорондын асуудал учраас бүлэг дээр ямар нэг байр суурь илэрхийлэх боломжгүй. Харин өнгөрөгч 2012 онд байгуулсан АН-тай 2016 он хүртэл хамтарч ажиллах гэрээ бол хүчинтэй хэвээр байгаа.


П.Наран

a

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

mal vee:
bitgii ervaataa duraakaa poezd u*l
2014-11-10
зочин:
энэ балай бүр хадуурч өглөө дөө. чи ч их дэвшинэ дээ. танай нам ч явж өгнө. болоогүй. уг нь цагаа хүлээгээд урьдынх шигээ загас шиг дуугүй харайлгаж явбал л өлзийтэй дээ хүү минь.
2014-11-10
ичиж амьдрах:
махн,ман - д байгаа улсууд асар их авилгал авдаг байсан учир тэмцэл хийж чаддагуй юм залуучуудаа маш муухай хумуус болгон хумуужуулсэн байна тэд нар нь баар рестранд сууж яаж лиценз зарах хурдан яаж баяжих тухайл ярж суудаг юм байналээ
2014-11-10
ичиж амьдрах:
махн,ман - д байгаа улсууд асар их авилгал авдаг байсан учир тэмцэл хийж чаддагуй юм залуучуудаа маш муухай хумуус болгон хумуужуулсэн байна тэд нар нь баар рестранд сууж яаж лиценз зарах хурдан яаж баяжих тухайл ярж суудаг юм байналээ
2014-11-10
энэ улаан коммунист:
энэ батцэрэг гэж улаан коммунист ямарч мэдлэг чадваргуй учир намаасаа зайлуулах хэрэгтэй махн
2014-11-10
bold:
enhbayriin tsereg mini chi bitgii olon doloon yum hut...saj bai.tanai omhii bosstoi chini geree hiisenees bolj zasag unalaa
2014-11-10
зочин:
танай нам үнэхээр ичмээр байна. албан тушаал горьдоод байлгүй наад засгаасаа гараач. олон жилийн угшилтай, түүхтэй, намтартай нам одоо ч хөөрхийлөлтэй болжээ.
2014-11-10
dgmgg:
махн албан тушаал горьдож матрын нулимс унагахдаа сайн юм. засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээр огцорсон болохоор ан-ын шудрага ёс эвсэлтэй хийсэн гэрээ автоматаар хүчингүй болно. дараагийн ерөнхий сайд томилогдож, хуулийн дагуу уих-д суудалтай намуудтай зөвшилцөнө. өмнөх зг бүрдүүлсэн намууд квот хэвээрээ байхыг зөвшилцөөний үр дүн, ажлын хэсэг, ан-ын үзх-оос гарах шийдвэр мэднэ шүүдээ. батцэрэг хууль угшаач. дандаа мэдлэггүй ярих юм. ичмээр байна шүү.
2014-11-10
махн гишүүн:
за засгаас амбаардуулаад гарахын өмнө эх оронч санаачлага гаргаж яамдад байгаа дэд сайд болон бусад идүүрүүдээ гаргаач.
2014-11-10
зочин:
сонгуулийн дүнгээр олонхийн санал авсан хүнийг ерөнхий сайдад нэр дэвшүүлдэг. хэрэв хэн ч олонхийн санал аваагүй бол хамгийн олон санал авсан хүнийг ерөнхий сайдад нэр дэвшүүлээд дараа нь засгийн газраа байгуулахдаа бусад нам эвслүүдтэй хамтрах талаар зөвшилцдөг. энэ юу гэсэн үг вэ. батцэрэг балайрав уу. энэ сэтгүүлч ухаантай юм ингэж ойлгож бичив үү тайл даа
2014-11-10