12 настай хүүхэд нас баржээ

img

Цагдаагийн байгууллагад өнгөрөгч амралтын өдрүүд буюу энэ сарын 7-9-ний хооронд эрүүгийн гэмт хэргийн шинжтэй 115 үйлдэл бүртгэгдсэн байна. Үүнээс 95 хэргийн эзэн холбогдогчийг олж тогтоон, хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийгдэж буй тухай ЦЕГ-ын ХМТ-ийн ахлах мэргэжилтэн, ахмад Ё.Лхагвасүрэн мэдээлэв

б

Энэ өдрүүдэд хулгайлах 29, танхайрах 17, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчих 33 хэрэг бүртгэгджээ. Тухайлбал, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын төвөөс 8 км зайтай газар тоёота приус маркийн автомашин онхолдож,  тус сумын харьяат 12 настай О гэх хүүхэд нас баржээ. Уг хэргийн шалгалтын ажиллагаа Дорноговь аймгийн Замын цагдаагийн газарт хийгдэж буй аж. Мөн Дорнод аймгийн Дашбалбар сумын нэгдүгээр багийн нутаг Сэвсүүл гэх газарт тус багийн иргэн 51 настай эрэгтэй Б, хятад мотоцикль жолоодож яваад осолдож нас барсан хэрэг бүртгэгджээ.

ө

Иймд орон нутгийн замд тээврийн хэрэгсэл жолоодож яваа жолооч нарыг хурд хэтрүүлэхгүй, согтууруулах ундаа хэрэглэхгүйгээр замын хөдөлгөөний дүрмийг баримтлан хөдөлгөөнд оролцохыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

ө

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ