Тарваганы арьс хил нэвтрүүлэхийг завдав
Өчигдөр Монгол Улсаас БНХАУ-руу гарах урсгалд зорчиж байсан УНК 36-06 улсын дугаартай авто тээврийн хэрэгсэлд 228 ширхэг тарваганы арьс нуун далдалж, улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг Гаалийн ерөнхий газрын харьяа Замын-Үүд дэх Гаалийн газрын гаалийн улсын байцаагч нар илрүүлжээ. Тухайн тарваганы арьсыг хэд хэдээр нь боон савлаж, тээврийн хэрэгслийнхээ эд анги, шал, хана таазанд нуун далдалсан байсан нь гэмт хэргийн шинжтэй уг үйлдэл урьдаас төлөвлөсөн, зохион байгуулалттай болохыг илтгэж байгаа юм. Тиймээс уг үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулахаар холбогдох хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ