3600 гаруй галт зэвсэг бүртгэжээ

img

Жил бүрийн дөрөвдүгээр улиралд явагддаг галт зэвсгийн бүртгэл, тооллогын “Зэвсэг-2014” нэгдсэн арга хэмжээ өнгөрөгч сарын 31-ний өдөр эхэлсэн. Арга хэмжээ эхэлснээс хойш орон нутгийн  хэмжээнд 2576 галт зэвсэг тооллогод хамрагдсанаас 100 галт зэвсгийг гэрчилгээжүүлж, 31 гэрчилгээнд хийж шилжүүлэг хийж, 92 галт зэвсэг хураасан байна. Мөн 13 ченжийг бүртгэл хяналтад авч, 109 нуугдмал галт зэвсгийг илрүүлж, 32 хийн бууг тоолон, 107 зөрчил илрүүлж, хоёр  хүнд торгуулийн арга хэмжээ авчээ.

ө

Харин нийслэлд 1035 ширхэг галт зэвсэг тооллогод хамрагдсан ба 20 галт зэвсгийн гэрчилгээ олгож, 14 гэрчилгээнд шилжүүлэг хийж, дөрвөн галт зэвсгийг хураан авч, мөн тооны зөрчил илрүүлж, гурван хүнийг 60.000 төгрөгөөр торгожээ. Мөн 1773 ширхэг санамж сэрэмжлүүлэг тараан, эх сурвалж нь тодорхойгүй хоёр ширхэг галт зэвсгийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн галт зэвсгийн хошуу, хонгионы санд дээж өгч ажилласан тухай ЦЕГ-ын Лицензийн төвөөс  мэдээллээ.

б

Галт зэвсэг эзэмшдэг иргэн, хуулийн этгээд нь үүргийн дагуу галт зэвсгээ харъяа аймаг, сум, дүүргийн цагдаагийн газар, хэлтэс дээр очиж бүртгүүлэх ёстой.  Буугаа бүртгүүлэхдээ галт зэвсэг, галт зэвсгийн гэрчилгээ болон иргэний үнэмлэхээ авч очих шаардлагатай. Ингэхдээ харьяа дүүргийн татварын хэлтэс дээр очиж бууны татвараа төлсөн байх хэрэгтэй. Түүнчлэн арга хэмжээний хүрээнд иргэн хуулийн этгээдийн өмчлөлд байгаа бүртгэлгүй галт зэвсгийг гэрчилгээ олгож, хуулийн дагуу улсын бүртгэлд оруулах ажлыг ЦЕГ-ын Лицензийн төвд зохион байгуулж байгаа. Иймд иргэд та бүхнийг ирэх 12 дугаар сарын 4-ний өдрөөс өмнө цагдаагийн байгууллагад хандаж бүртгэлгүй галт зэвсгээ бүртгүүлэхийг анхааруулж байна.

б

Б.Буд

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ноён буу:
галт зэвсгийн торгууль ямар бага юм бэ . 60,000 төгрөг хүүхдийн тоглоом авах төгрөг шүү . ноёд оооо
2014-11-11