Хонин тоодог шувууг хамгаалах Монголын санаачилгыг дэмжив

img

Зэрлэг амьтдын нүүдлийн зүйлүүдийг хамгаалах тухай Конвенцийн талуудын бага хурал Эквадор улсын нийслэл Кито хотноо боллоо. Бага хуралд Монгол Улсыг төлөөлж БОНХЯ-ны Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Д.Батболд оролцов.  Хурлаар Конвенцийн II хавсралтад байсан  хамгийн хүнд жин татдаг Хонин тоодог шувууг I хавсралтад оруулж хамгаалалтыг нь нэмэгдүүлэх манай улсын санаачилгыг дэмжсэн байна. Энэ зүйл шувуу нь Зүүн Азийн буюу ОХУ, БНХАУ, Монгол улсын нутаг дэвсгэрт 2000 орчим тоо толгойтой үлдсэн бөгөөд Төв Азид 300 орчим тоологджээ. Энэ зүйл шувууны үржил маш удаан явагддаг аж. Тодруулбал, нэг эм шувууны үр төлөө өгөх чадвартай болох хугацаа нь 10 жил шаарддаг аж. Эхний ээлжинд Конвенцийн нарийн бичгийн дарга нарын газар, IUCN-ийн Хонин тоодгийн асуудлаарх бүлэгтэй санал солилцож Нарийн бичгийн дарга нарын газраас эхний ээлжинд олон улсын хурал зохион байгуулах чиглэлээр хөрөнгө босгох ажлыг санаачлан хэрэгжүүлэхээр болжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zovhin:
nuudliin zuiluudiig hamgaalah hureend uu???? hehe
2014-11-11
дандий:
мазаалайгаа яриад авахгүй дээ.
2014-11-10