Үйлдвэрлэлийн 888 төсөл хэрэгжүүлэгчидтэй уулзана
“Экспортыг дэмжих, импортыг орлох үйлдвэрлэлийн 888 төсөл”-өөс Үйлдвэр, хөдөө аж ахуйн салбарт хамаарагдах төсөл хэрэгжүүлэгчтэй ҮХАА-н дэд сайд Б.Цогтгэрэл уулзалт хийхээр болжээ. Шинэчлэлийн Засгийн газар ноолуур, ноос, оёдол, сүү, хүлэмжийн аж ахуй гэсэн тэргүүлэх таван чиглэлийн үйлдвэрлэлийг эхний ээлжинд дэмжих бодлого барьж, "Чингис" бондын эх үүсвэрээс 159 төсөлд 154 тэрбум төгрөгийн зээл олгоод байгаа аж.
a
Импорт орлож, экспорт нэмэх 888 төслийн хүрээнд 2 тэрбум төгрөгөөс дээш дэмжлэг хүссэн хүнс, гэр ахуйн бараа, газар тариалан, сав баглаа боодол, ноос ноолуур, боловсруулах үйлдвэрлэлийн томоохон 15 төсөлд 109 тэрбум төгрөгийн зээл олгохоор батлагдсаны эхний санхүүжилтүүд эзэддээ очсон. Мөн Засгийн газраас арьс ширний үйлдвэрлэлийг дэмжихээр баталсан 140 тэрбум төгрөгийн хөрөнгөөс 29 төсөлд 50 гаруй тэрбум төгрөгийн зээл өгсөн байна.
as
Одоогоор Хаан, Голомт банкууд хамгийн олон буюу 56-65 төсөлд зээл олгосон бол Худалдаа хөгжлийн банк хамгийн өндөр хэмжээний буюу 55 тэрбум төгрөгийн санхүүжилт гаргажээ. Өмнө нь төрөөс ийм хэмжээний дэмжлэг үзүүлж байсан туршлага байхгүй нөхцөлд хувийн хэвшил ч, арилжааны банкууд ч хамтын ажиллагааны зөв механизмд орж эхэлсэн нь сайн хөрс суурь бүрдүүлж байна гэж ҮХАА-н дэд сайд Б.Цогтгэрэл хэлж байсан юм.
sa
Уулзалт энэ сарын 12-ны 09:00 цагт ҮХААЯ-ны хурлын их танхимд болно.
a
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ