Н.Алтанхуяг: Маргаашнаас улстөрийн намуудтай зөвшилцөнө
АН-ын ҮЗХ-ны хурлаас Засгийн газрын тэргүүнд хэнийг дэвшүүлэх, шинэ Засгийн газрыг ямар бүтцээр байгуулах чиг үүргийг АН-ын бүлэгт өгсөн. Тэгвэл уг асуудлаар АН-ын дарга Н.Алтанхуяг дөнгөж сая товч тайлбар өглөө.
a
-Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны хурлаас УИХ-д суудалтай намуудтай зөвшилцөл хийхийг даалгасан. Шинэ Засгийн газар байгуулах энэ асуудлыг хариуцах ажлын хэсэг томилогдсон уу?
-Сая болж өнгөрсөн манай намын Үндэсний зөвлөлдөх хорооны хурлаас парламентад суудалтай улс төрийн намуудтай Засгийн газрыг байгуулах асуудлаар зөвшилцөх ажлын хэсэг байгуулахыг даалгасан. Энэ дагуу өнөөдөр ажлын хэсэг байгуулагдлаа. Маргаашаас зөвшилцлийг эхлүүлнэ.
a
-Ардчилсан нам Ерөнхий сайдад ямар хүнийг нэр дэвшүүлэх вэ?
-Манай намын дүрмээр намын дарга АН-ын Гүйцэтгэх зөвлөлтэй зөвшилцөж, Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх хүнийг ҮЗХ-нд оруулах учиртай. Шинэчлэлийн Засгийн газраа дэмжиж, АН-ынхаа дүрэм журмыг тууштай баримталж ирсэн УИХ-д байгаа АН-ын гишүүдээс Ерөнхий сайдад нэр дэвшүүлнэ. Харин би намын даргын хувьд Засгийн газрыг огцруулахыг дэмжсэн УИХ-д байгаа АН-ын гишүүдээс Ерөнхий сайдад хэнийг нь ч нэр дэвшүүлэхгүй.
z
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ