Өнөөдөр болох үйл явдлын тойм
09:00 цагт " Тамхины хяналтын тухай" хуулийн хэрэгжилтэнд хяналт шалгалт хийсэн тухай, Төмс ногооны зоорь, агуулах, хүлэмжийн аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн тухай, Мал эмнэлэг үржлийн нэгжүүдэд хяналтын хуудсаар шалгасан шалгалтын дүн НМХГ-ын даргын зөвлөлийн хурлаар нээлттэй хэлэцэх болно. УТАС:9907-0909
б
ЭМЯ-ны Сургалт мэдээллийн төвийн А танхимд
11:00 цагт “Хатгалгаа өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр” тохиож байгаатай холбогдуулан өнөөдөр буюу 2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 11 цагт хэвлэлийн бага хурал болно. Эрхэм сэтгүүлчид та бүхэн хүрэлцэн ирж сурвалжилна уу. Холбогдох утас: 328773
ө
Дүүргийн хурлын танхимд
13.00 цагт Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас нийт албан хаагчдындунд авлигын эсрэг хууль тогтоомжийн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор “Сүхбаатарчууд бид авлигын эсрэг хамтдаа” тэмцээнийг 2 дахь жилдээ зохион байгуулж байна. Холбогдох утас: 99767480
а
"Соёлын ордонд" /19-р хорооллын автобусны буудлын урд талд/
11:00 цагт Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл болон Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг нар ХУД-ийн 2,3-р хорооны "Нэхмэлийн шар байрны" дахин төлөвлөлттэй холбогдуулан иргэд, оршин суугчидтай дүүргийн уулзалт хийнэ. Холбоо барих утас: 99263060, 88085801
х
Нээлттэй Нийгэм Форум, Хурлын танхимд
09:30-14.00 цагт“Хүнс ба ядуурал, Бичил уурхай” сэдэвт хэлэлцүүлэг болно. “Хүнсний эрхийн хэрэгжилт”, “Бичил уурхай эрхлэгчдийн эрхийн хэрэгжилт” сэдвүүдээр сонирхолтой илтгэлүүд хэлэлцэх бөгөөд холбогдох яамдын удирдлагууд оролцоно. Энэ чиглэлд судалгаа хийж, ажилладаг ТББ-ууд мөн оролцоно. Эрхэм сэтгүүлчдээ сонирхсон асуултдаа хариулт аваарай. Лавлах утас 313207
х
Төрийн ордны Г танхимд
11.00 цагт УИХ-ын гишүүн Г.Уянга Оюутолгойн асуудлаар хэвлэл мэдээллийнхэнд мэдээлэл хийнэ. Харилцах утас: 261333, 88001445
р
Үндэсний түүхийн музейд
13:00 цагт “Багшийн мэргэжил дээшлүүлэх институт”-ийн дүрслэх урлаг, зураг зүйн сургалт хариуцсан арга зүйч Баатарын Баттулгийн ” ХҮСЛИЙН ГЭГЭЭ” нэртэй уран зургийн үзэсгэлэн нээлтээ хийнэ. /99168520/
ө
Мэдээлэл технологийн үндэсний паркт
"МОНГОЛЫН ПРОГРАММ ХАНГАМЖ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН САЛБАРЫН ХОЁРДУГААР ЧУУЛГАН” эхэлнэ.
б
МХЕГ-ын хурлын танхимд
10:00 цагт "Шингэрүүлсэн шатдаг хийн тоног төхөөрөмжийн техник ашиглалт, аюулгүй ажиллагаанд тавигдах шаардлага ба дотоод хяналтыг хэрэгжүүлэх нь” сэдэвт үзүүлэх сургалттай. Үзүүлэх сургалтанд шингэрүүлсэн нефтийн хий импортлох, хадгалах, түгээх үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллагууд болон тэдгээрийн хэрэглэгч аж ахуйн нэгж, байгууллагын инженер техникийн ажилтнууд оролцоно. Сэтгүүлчдэд нээлттэй. Лавлах утас 91989890
ө
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ