Тамхины ишээ унтраалгүй хаяснаас түймэр гарчээ
Дархан-Уул аймгийн Орхон сумын Баян-Өлзийт багийн нутаг “Улаан хошуу” гэх газар энэ сарын 10-ны өдөр хээрийн түймэр гарсныг сумын иргэд ажиллаж унтраасан байна.
ө
Уг хээрийн түймрийг тус багийн малчин Б хонио хариулж явахдаа татсан тамхины ишээ унтраалгүй хаяснаас түймэр гарсныг тус сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгч газар дээр нь очиж шалган тогтоожээ. Түймрийн улмаас 10 га орчим талбай шатсан байна.
б
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ