Өндөр хэмжээний айлчлал хүлээн авахдаа нэн таатай байх болно

img

Монгол Улсаас Холбооны Бүгд Найрамдах Бразил Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ч.Сосормаа Бразил Улсын Ерөнхийлөгч Дилма Руссеффт өчигдөр Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив. Элчин сайд Ч.Сосормаа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн мэндчилгээг Ерөнхийлөгч хатагтай Дилма Руссеффт уламжлахын сацуу Монгол Улс Бразил Улсыг Латин Америк тив рүү гарах гарц хэмээн үзэж, өнгөрсөн зургаадугаар сард Элчин сайдын яамаа албан ёсоор нээсэн тухай мэдээлэв. Мөн тэрбээр саяхан болж өнгөрсөн Бразил Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулан хоёр дахь удаагаа Төрийн тэргүүнээр сонгогдсонд Ерөнхийлөгч Дилмад баяр хүргэв.

ө

Ерөнхийлөгч Дилма Руссефф хариуд нь Монгол, Бразилийн харилцааг эрчимтэй хөгжүүлэхэд анхааран ажиллахаа илэрхийлж, улмаар Монгол Улсаас өндөр, дээд хэмжээний айлчлал хүлээн авахдаа нэн таатай байх болохоо уламжиллаа.

ө

Энэ өдөр Холбооны Бүгд Найрамдах Бразил Улсад суугаа 32 орны Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zzzz:
yamar sonin nukhur khajuud ni zogsoji baina a
2014-11-11
2222:
sosormaa ni ch yahav said hun ni, getel hajuud ni bga surhii deeltei hachin malgaitai gar odoo hen bee, ichij uhmeer ym,
2014-11-11