Нэг сая ам.долларын төслөөр төсвийг ил тод болгоно
Монгол Улсын Засгийн газар төсвийн санхүүгийн удирдлагын ил тод байдал, үр ашгийг дээшлүүлэх талаар техник туслалцааны төсөл хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх талаар Азийн хөгжлийн банкинд санал тавьжээ. Уг саналын дагуу Японы ядуурлыг бууруулах сангийн хөрөнгөөр “Төсвийн санхүүгийн удирдлагын ил тод байдал, үр ашгийг дээшлүүлэх техник туслалцааны төсөл”-ийг хэрэгжүүлэхээр болж, гэрээнд гарын үсэг зурсан байна. Нийт 1.100.000.00 /нэг сая нэг зуун мянган/ ам.долларын санхүүжилттэй уг төслийн гэрээнд Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Ганцогт болон АХБ-ны Зүүн Азийн газрын дарга Аюуми Кониши болон Татварын ерөнхий газрын дарга Т.Батмагнай нар гарын үсэг зуржээ.
б
“Төсвийн санхүүгийн удирдлагын ил тод байдал, үр ашгийг дээшлүүлэх техник туслалцааны төсөл” нь хоёр хэсгээс бүрдэх аж. Нэгдүгээр хэсэг нь “Төсвийн хөрөнгө оруулалтын ил тод байдал, үр ашгийг сайжруулах”-д чиглэгдэх бөгөөд Сангийн яам хэрэгжүүлнэ. Харин хоёрдугаар хэсэг болох “Татварын систем, тогтолцоог сайжруулах төсөл”-ийг Татварын ерөнхий газар хариуцан ажиллах юм байна.
б
Төсвийн хөрөнгө оруулалтын ил тод байдал, үр ашгийг дээшлүүлэх, татварын системийн тогтолцоог сайжруулахад чиглэгдсэн энэхүү төсөл нь энэ оны 10 дугаар сараас 2016 оны 10 дугаар сар хүртэл хоёр жилийн хугацаатай хэрэгжих аж.
а
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ