Ерөнхий сайдад нэр дэвшигчид тодорлоо
УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаан завсарлалаа. Үдээс өмнө болсон хуралдаанд Ерөнхий сайдад нэр дэвшигчдийг тодруулжээ. Тус намынхан УИХ-ын гишүүн Р.Амаржаргал, Ч.Сайханбилэг, Д.Ганбат нарын нэрийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлжээ. Бүлгийн хуралдаан 13.00 цагаас үргэлжлэн хуралдаж, Ерөнхий сайдад нэр дэвшигчдийг хэлэлцэнэ. Өөрийнх нь эсрэг санал өгсөн АН-ын гишүүдийг дэмжихгүй гэдгээ мэдэгдсэн экс Ерөнхий сайд Н.Алтанхуяг хуралдааныг завсарлахаас өмнө орхин гарсан. Хуралдааныг орхисон шалтгаан нь тодорхойгүй ч дэмжихгүй гэдгээ мэдэгдээд буй Р.Амаржаргалын нэрийг Ерөнхий сайдад дэвшүүлсэнтэй холбоотой байж магадгүй юм.
а
ҮЗХ-ны шийдвэрээр АН-ын бүлэг Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулж, УИХ-д суудалтай намуудтай зөвшилцөх ёстой. Энэ дагуу өнөөдрийн хуралдаанаар тус асуудлыг хэлэлцэж, нэр дэвшигчээ тодруулахаар ярилцаж байгаа нь энэ.
ө
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ