Шинэ эрин шинэ сэлбэлт бидэнд хэрэгтэй

img

Учир замбараагүй улс төржилт сүүлдээ ямар гашуун үр дүн авчирдагийг сүүлийн хориод жилийн турш хангалттай мэдэрлээ. Оргилдоо хүрээд ёроолгүй ангал тийш бөхийжээ. Төрийн данхар толгойдоо дийлдээд өнхрөөд өгвөл тээр дороос өндийх тэнхэл энэ улсад байхгүй. Өндөрлөгөөс харахад оносон алдсанаасаа их гарах вий. Сонгуулийн үр дүн МАХН-МАН-АН гэсэн гуравхан улс төрийн хүчний баллуурдаад арилдаггүй хэдэн барзгар нөхдүүд ээлжилж үлдсэн хэсэг нь намаа санхүүжүүлдэг олигархиудад ноогдоно. Сонгогчид ч зурагдсан пянз шиг нэгийг нь нөгөөгөөр солино. Эрх мэдэлд хүрье, бизнесээ цэцэглүүлье, хувийн амбицаа хангая гэвэл энэ намуудын хаяа хатавчинд шургалж улмаар хойморт нь суух сонирхолтой. Асар их мөнгө зарцуулна. Дээшээ гарчихвал хэд нугалаад л авчихна. Улс төрийн боловсрол, төр удирдах ухаан, түмнээ гэх өчүүхэн ч сэтгэл үгүй. Угаас ичих булчирхайгаа сугалуулж гэмээн засаглалд нэвтрэх визээ олж авах хичээлийг дээд үе нь зааж, гол шалгуураа болгодог болохоор арга ч үгүй юм биз. Улс төрийн намууд дотроосоо шинэчлэгдэхээ өнгөрсөн. Улс төр бизнес нь холилдсон болохоор бизнесийн салбар тийм шинэтгэлгүйгээр хол явахгүй.


Нийгэм эдийн засгийг шинэ цусаар сэлбэх цаг хэдийн болоод байна. Энэ бүх шинэчлэлтийг хийх шинэ үеийнхэн хаа байна. 2000 оны эхээр АН Х.Тэмүжин, Л.Гантөмөр мэтийн залуусаар цус сэлбэх гэж үзсэн. МАН-д ч удаа дараагийн ялагдлынхаа эцэст шинэ цус сэлбэхийг санаархаж хичээсэн. Гэвч авилгалчид, олигархиудын шинэ үеийг бэлтгэсэн. Шинэчлэлийн уур амьсгал ч мэдрэгдээд ирсэн боловч төд удалгүй хууччуул өөрийнхөө давлагаанд зомгол чирээд л хөвүүлчихсэн. Тэд зориг мохсон, цөөдөж нэгэнт ужгирсан идээ бээрийг шахаж гаргах хүч хомсдсон. Харин өнөөдөр тэс өмнөө цаг. Салбараа мэддэггүй сайд, ажлаа мэддэггүй агентлаг, газрын дарга нарыг хусаад хаячихья гэж олон нийт дуугарч эхэллээ. Тэдний оронд хэн нэгнийг нь тавьчихья гээд олон нийт саналаа хэлж чадахгүй байна. Иргэний танхим хаа сайгүй байж хэн нэгний нэрийг дэвшүүлж байгаа ч эцсийн бүлэгтээ засаглал хуваах махны машинд хэрчигдээд үнэгүйднэ.


Нийгэм улс төрийн артер болон венийн судсанд шим тэжээл өгөх шинэ цус гадаадад буй 200 орчим мянган монголчуудад байна. Энэ бүхий л хугацаанд шууд хөрөнгө оруулалтыг тэд л хийж байлаа. Эдийн засаг тэлэхэд энэ мөнгө үүргээ гүйцэтгэсэн. Одоо ч гүйцэтгэсээр байгаа. Гэхдээ тэдэнд хөгжлийн нууц бий. Өндөр хөгжилтэй орнуудын хууль эрхзүй нь ямар байж эдийн засгаа яаж өөгшүүлдэг, сүүлийн үеийн техник технологийг яаж өндөр үр ашигтайгаар ашигладаг, нийгмийн тогтоц нь хэрхэн уялддагийг тэд сайн мэднэ. Гол нь тэдэндээ хандаж уриалмаар байна. Ирээд Монголоо сэргээгээч. Амь тариа, шинэ цус хэрэгтэй энэ ард түмэндээ нэг хандаач. Энэ бол та нарын л эх орон, та нарын л амьдрах орон зай, ирээдүй.   


Монгол хүний унаган нэг араншин бий. Хэзээ ч ар гэр амраг саднаа хөсөр хаяж яваагүй сэтгэлгээ.НҮБ, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк тус бүрт олон монгол залуус алба хашиж, Майкрософт, Apрle, Фейсбуук, Intel тэр байтугай АНУ-ын Ерөнхийлөгчийн мэдэлд байдаг "Марина" арми гээд мэдлэг оюун, бие бялдар, ажлын ачаалал даах чадвараараа гайхуулж байна. Харвард, Сиэтл, Оксфордын дугуй зааланд монгол залуу эрдэмтэн лекцээ уншин, дэлхийн алдар хүндтэй театруудад монгол хүү балет бүжин, монгол охин Кармений хундаганы дуу хадааж, морин хуур, хөөмийн аялгууг өрнийн бүүдгэр тэнгэр дор эгшиглүүлж явна.


Аль сорууд нь гадагшаа гараад хэдэн архичин нөхдүүд нь монголдоо үлдэж улсаа нураагаад байгаа юм биш. Монгол хүн болгонд ийм оюуны болон бие бялдарын асар их нөөц чадавхи бий. Төр боломжийг бий болгоно гэж хүлээх цаг утгагүй болсон. Өөрсдөө тэдэнтэйгээ харьцах ухаан дутсан хэрэг. Үүнд өгөх хариултыг та нар мэдэж байгаа. Битгий дэмийр ээ гэж... Амаа биш гараа хөдөлгөх байсийм гэж хэлэх саруул ухаан бий гэж найдна. Ирээдүйд учирч болох эрсдлийг та нар маань л зөөлллөж чадна гэж гуйж учирлаж байна. Идсэн эрүү хувхайрч идүүлсэн бут цэцэглэхийн нигур нь шинэ үедээ л байгаа бил үү. Та наргүйгээр бид гэрэл гэгээ дүүрэн амьдрах боломж бий гэж улс төр бизнесийн олигархиудад омог бардам хэлэх ЭРХ ЧӨЛӨӨГ олгох шинэ үе минь бий шүү. Тэд удахгүй ирнэ гэж хэлэхийг хүсч байна миний Монголчууд...


Н.Бадамжав


СЭТГЭГДЭЛ БИЧИХ

sain:
unendee unen ug shuu
2014-11-12
yrnaa:
yah ve ene bolovsrol dampyyrlaa ebsyrgyyld 11 12 r angid hicheel orohgvi bagsh nar ch zaah dyrgyi ytsa bariad net orood shireeni ard syychih yam ern hyychnaara 10 n jil bolgooche shine saidaa gantumur shig dyrak baij bolohgvi shvk
2014-11-12
1234:
ene 3 namd bolovsroltoi shine hun negch alga dan hulgaichid iimd shine songolt hiih heregtei gej bodoj bn
2014-11-12
200000 :
200000 монголыг гадаадад явах хойгуур нь хулгай хийгээд байгаа олигархууд болж таарав аа. тэд ирэхийг хүлээх үү.
2014-11-12
vovka:
eagshde kkkkkkkkkkkkkkk
2014-11-11
нэгэн:
монголдоо ч чадварлаг, хийх сэтгэл зүрхтэй, хамгийн гол нь төлөвшиж хүмүүжсэн, сайн залуус олон бий. худалч хулгайч нарын замаар орохгүйн тулд шударгаар хөдөлмөрлөж, сөхөрч, унаж босож яваа, одоо харин улс эх орныхоо төлөө санаа зовж дуугарч байгаа залуус байдаг. хэрхэн яаж тэднийг дэмжиж, түлхэж урагш гаргах вэ.
2014-11-11
eh oron ystchaagui hoino :
eh oron bgaa hoino hulgaich nartaa urshuul uzuuleed odo eh orondoo zutgeh shine uyiig yaj gargaj irehev ednii zalgamj bolgohgui n tuld yahav alaltsaj bj l gargaj irehgui bol.....,
2014-11-11