86 алба хаагчид дэслэгч цол олголоо
Цагдаагийн Ерөнхий газрын даргын 643 тоот тушаалаар Нийслэлийн дүүргүүд дэх цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаагч, хэрэг бүртгэгчийн ажлын ачааллыг тэнцвэржүүлэх зорилгоор орон тоог нь 86 алба хаагчаар нэмэгдүүллээ.
ө
Энэхүү ажлын хүрээнд өнөөдөр Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар дүүрэг дэх цагдаагийн хэлтсүүдэд хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчаар томилогдсон алба хаагчдад албан тушаалын цагдаагийн дэслэгч цол олголоо. Хууль зүйн сайдын тушаалаар цагдаагийн төв байгууллагын бүтэц орон тоог цөөлж, ийнхүү дүүрэг дэх цагдаагийн хэлтсүүдэд нийт 86 орон тоог нэмэгдүүлснээр иргэдэд хүрч үйлчлэх хүртээмж сайжрах ач холбогдолтой юм.
ө
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ