Г.Уянга гишүүн Оюутолгойн нууц баримтыг ил болгов

img

УИХ-ын гишүүн Г.Уянга өнөөдөр 11:00 цагт Оюутолгойн асуудлаар Төрийн ордны "Г" танхимд хэвлэлийн хурал хийлээ. Тэрбээр энэ үеэр, Оюутолгойд Монголын нэг л компани монополь эрхтэйгээр, маш өндөр үнээр шатахуун нийлүүлдэг болохыг саяхан хийсэн шалгалтаар тогтоосон. Бид “Петровис” гэдэг хувийн компанийн ажилчдын цалин, нийгмийн даатгал, агуулахын засвар үйлчилгээг ч бид өндөр хүүтэй авсан зээлээрээ өдийг хүртэл төлсөөр иржээ. Учир нь юунд зарцуулсан нь тодорхойгүй, анхан шатны баримтгүйгээр “Петровис” ХХК-д шилжүүлсэн 3.4 тэрбум төгрөг хэнд очиж юунд зарцуулагдсаныг АТГ, холбогдох газрууд шалгах шаардлагатай байна гэж мэдэгдлээ.

a

Тухайлбал, Оюутолгой ХК “Петровис” ХХК-тай 2007 оноос бүтээгдэхүүн нийлүүлэх А2МW-90-K411 гэрээ байгуулан ажиллаж эхэлсэн байна. Оюутолгой ХХК нь 2012 онд өөрийн үндсэн хөрөнгөд бүртгэлгүй гадны байгууллагын хөрөнгийн засварт гэж их хэмжээний мөнгө зарцуулсан аж.

Тухайлбал, “Петровис” ХХК-ийн Бор-Өндөр, Чойр дахь бөөний агуулахын засварт гэсэн зориулалтаар Оюутолгой ХХК-ийн ажилтан John M.Jones-ийн /Senior Vice President Capital Expansion Programme/ шийдвэрээр 2.974.9 сая төгрөгийг 2012 оны 6 сарын 3-нд шилжүүлсэн. Энэ нь анхан шатны баримтгүй, хөрөнгийн зарцуулалт тодорхой бус, 2012 оны 6 дугаар сарын 23-нд тээврийн зардалд гэсэн тайлбартайгаар 408.3 сая төгрөг “Петровис” ХХК-д тус тус шилжүүлсэн.

a

Мөн л анхан шатны нотлох баримтгүй байгаа нь Монгол Улсын Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 7.1-д “анхан шатны баримт нь нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан мэдээллийн үнэн зөв шалгах үндэслэл болно”, 7.4-т “аж ахуйн нэгж байгууллагын удирдлага, нягтлан бодогч нь үйлдвэрлэл үйлчилгээний шат дамжлага, аж ахуйн үйл ажиллагаанд гарсан хөрөнгө, үүсвэрийн хөдлөл, өөрчлөлт бүрийг анхан шатны баримтад бичилт хийж бүрдүүлнэ” 7.7-д “анхан шатны баримтгүй ажил үйлчилгээг бүртгэл тайланд тусгахыг хориглоно”, мөн 20.1.7-т заасан анхан шатны баримт бүрдүүлээгүй, заавал хөтлөх ёстой журнал, ерөнхий дэвтэр, дэлгэрэнгүй бүртгэлийн дэвтрийг хөтлөөгүй байхыг хориглосон заалтуудыг тус тус зөрчсөн гэлээ.

a

Ингээд Г.Уянга гишүүний танилцуулсан баримтуудыг хүргэж байна.
s

Баримт 1. “Оюутолгой” ХХК-ийн цалингийн талаар

as

Төслийн менежментийн институтын / Project management institute буюу PMI/ 2011 оны судалгаанд хамрагдсан нийт орнуудын төслийн менежерүүдийн жилийн дундаж цалинг Оюутолгой ХХК-ийн тухайн оны дундажтай харьцуулан судаллаа. Төслийн менежментийн институт /PMI/ нэртэй олон улсын байгууллага 29 оронд хэрэгжүүлсэн нийт 30 000 /гучин мянган/ төслийн менежерүүдийн цалинд судалгаа хийсэн байна. Уг судалгаагаар “Оюутолгой” ХХК-ийн нэг менежерт оногдох жилийн дундаж цалин нь 2011 онд 92 000.0 ам.доллар байгаа нь судалгаанд хамрагдсан менежерүүдийн цалингийн дунджаас 2,8 дахин их байна.

a

Оюутолгой ХХК-ийн 2010-2012 онуудын хооронд төлсөн нийт гадаад ажилчдын цалингийн дүн судалгаанд хамрагдсан менежерүүдийн цалингийн дундаж жишиг зардлаас 108,7 сая доллараар илүү байна. Оюутолгой төслийн хүрээнд далд уурхайн ажил гүйцэтгэсэн Рэд Пат ХХК-ийн дотоод болон гадаад ажилтнуудын цалин асар их зөрүүтэй байна. Тухайлбал, гагнуурчны өдрийн цалинг гадаад ажилтанд 1,804,737.15 төгрөг, монгол ажилтанд 71.606..0 төгрөгөөр тооцож олгосноос харахад зөрүү нь 25 дахин их байна.

a

Баримт 2. Фрийдландын хувийн орон сууцны түрээс, Маурин Сюгийн хүүхдийн сургалтын төлбөрийг МОНГОЛЧУУД ЗЭЭЛЭЭРЭЭ ТӨЛДӨГ ! 

s

/214,4 сая америк доллар буюу 400 тэрбум 928 сая төгрөг/

s

Энэхүү баримтуудыг уншихдаа дурдагдсан мөнгө болгоны 34 хувийг монголчууд хүүтэй нь, хүүгийн хүүтэй нь төлж байгаа өр гэдгийг бүү мартаарай! “...2004 оны 11-р сарын 19-ний өдөр Turquiose Hill Resource /IVN/ болон бусад Айвенхоу группын хамааралтай компаниуд хооронд байгуулагдсан “cost sharing agreement” буюу зардал хуваалцах гэрээний дагуу Оюутолгой ХХК 2010 онд 23,1 сая ам.долларын, 2011 онд 21,3 сая ам.долларын зардал хуваарилжээ. Оюутолгой төслийн болон тус компанийн үйл ажиллагаатай шууд холбогдолгүй, группын бусад компаниудаас хуваарилагдан бүртгэгдсэн байж болзошгүй зардлуудыг түүвэрлэсэн. Тус зардал хуваалцах гэрээг гаргаж өгөхийг 2013 оны 7-р сарын 22-ны өдрөөс хойш удаа дараа бичгээр нэхэмжилсэн боловч 10-р сард Оюутолгой ХХК-д ямар ч хамааралгүй гэрээ учраас гаргаж өгөх боломжгүй гэсэн хариу ирүүлсэн.

a

Гэтэл Оюутолгой төслийн үйл ажиллагаатай холбоотойгоор САП бүртгэлийн системд 42-46-аар эхэлсэн дансуудад зардлаар бүртгэгдсэн гаднын үйлчилгээ, бусад үйлчилгээ, гэрээт ажил, байр хангамж, түрээсийн зардал, гишүүнчлэлийн төлбөр хураамж, эмнэлгийн үйлчилгээ, аяллын зардал зэрэг утгатай зардлын гүйлгээг гурван оноор ерөнхий журналын бүртгэлд үндэслэн шалгахад Оюутолгой төсөлд шууд хамааралгүй дараах зардлууд бүртгэгдсэн байна.

as

Тухайлбал, Рио Тинто болон Айвенхоу группын гишүүн компаниудын удирдлагуудын зардлууд, Оюутолгой ХХК-ийн бус гадаад ажилчдын болон “Флуор”-ын /Гэрээнд огт хамааралгүй компани. Уг компанийн талаар дараагийн баримтад дурдах болно/ ажилчдын Хятадад төлсөн орон сууцны түрээс, эмнэлгийн үйлчилгээ, Роберт Фрийдландын хувийн орон сууцны түрээс, эмнэлгийн үйлчилгээний зардлууд , Маурин Сюгийн орон сууцны санхүүжилт, хүүхдийнх нь сургалтын төлбөр, аялал зугаалга, нислэгийн тийз, Хятадын татвар, бусдад өгсөн бэлэг, хандив, Шанхайн оффист гарсан Стийв Гарсиагийн зардлууд , Ванкуверт агуулахын түрээс, ажилтан элсүүлэх зардал, дайны эрсдлийн даатгал, Рио Тинтогоос томилогдсон Г.Батсүхийн Бээжин дэх орон сууцны түрээс, түүний аяллын зардал, амь даатгал зэрэг нийт 214,4 сая ам.долларын зардал нь НББОУС /нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт/-ыг зөрчиж Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын шууд зардлаар бүртгэгджээ...”

a

Баримт 3. Оюутолгой Петровист 3 тэрбум 400 сая төгрөг анхан шатны баримтгүй шилжүүлсэн...

sa

/Энэхүү баримтуудыг уншихдаа дурдагдсан мөнгө болгоны 34 хувийг монголчууд хүүтэй нь, хүүгийн хүүтэй нь төлж байгаа өр гэдгийг бүү мартаарай! /

s

...Петровис ХХК-ийн гүйцэтгэсэн ажлын талаар: Петровис ХХК-тай 2007 оноос бүтээгдэхүүн нийлүүлэх А2МW-90-K411 гэрээ байгуулан ажиллаж байна. Тус компаниас нийлүүлж байгаа шатахууны үнэ нь бөөний бус жижиглэнгийн үнэ, түүнээс ч өндөр байхад шатахуун түгээх станцын үйл ажиллагаатай холбоотой гарч буй Петровис ХХК-ийн ажиллагсдын цалин, даатгал зэрэгт гарч буй 20.0-50.0 сая төгрөгий зардлыг сар бүр гаргаж хөрөнгийг үрэлгэн зарцуулж тэр хэмжээгээр зардлаа өсгөсөн байна.

s

Оюутолгой ХХК нь 2012 онд өөрийн үндсэн хөрөнгөнд бүртгэлгүй гаднын байгууллагын хөрөнгийн засварт гэж их хэмжээний мөнгийг зарцуулсан байна. Тухайлбал, Петровис ХХК-ийн Бор-Өндөр, Чойр дахь бөөний агуулахын засварт гэсэн зориулалтаар Оюутолгой ХХК-ийн ажилтан John M.Jones ийн /Senior Vice President Capital Expansion Programme/ шийдвэрээр 2,974,9 сая төгрөгийг 2012 оны 6 сарын 3-нд шилжүүлсэн нь анхан шатны баримтгүй, хөрөнгийн зарцуулалт тодорхой бус, 2012 оны 6-р сарын 23-нд тээврийн зардалд гэсэн тайлбартайгаар 408,3 сая төгрөг Петровис ХХК-д тус тус шилжүүлсэн нь анхан шатны нотлох баримтгүй байгаа нь Монгол Улсын Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 7.1-д “анхан шатны баримт нь нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан мэдээллийн үнэн зөв шалгах үндэслэл болно”, 7.4-т “аж ахуйн нэгж байгууллагын удирдлага, нягтлан бодогч нь үйлдвэрлэл үйлчилгээний шат дамжлага, аж ахуйн үйл ажиллагаанд гарсан хөрөнгө, үүсвэрийн хөдлөл, өөрчлөлт бүрийг анхан шатны баримтад бичилт хийж бүрдүүлнэ” 7.7-д “анхан шатны баримтгүй ажил үйлчилгээг бүртгэл тайланд тусгахыг хориглоно”, мөн 20.1.7-т заасан анхан шатны баримт бүрдүүлээгүй, заавал хөтлөх ёстой журнал, ерөнхий дэвтэр, дэлгэрэнгүй бүртгэлийн дэвтрийг хөтлөөгүй байхыг хориглосон заалтуудыг тус тус зөрчжээ...

s

Тайлбар: Нэгэнт монголчууд анхны хөрөнгө оруулалтын 34 хувийг өндөр хүүтэй зээлээр төлж байгаа учраас бараа бүтээгдэхүүний ханган нийлүүлэх компанийн сонгон шалгаруулалт, үнэ өртөг, түүнтэй холбоотой зардлыг мэдэж байх учиртай юм. Оюутолгойд Монголын нэг л компани монополь эрхтэйгээр шатахуун нийлүүлдгийг бид энэ шалгалтын материалаас мэдэж авлаа. Гэвч Монголын компани юм байна гээд үүнийг үл өгүүлэн шалгалтад дурдагдсан баримтуудад анхаарал хандуулцгаая.

s

Петровис компани Оюутолгойд шатахуун нийлүүлэхдээ бөөний бус жижиглэнгийн үнээр, түүнээс ч өндөр үнээр нийлүүлдэг юм байна. Жижиглэнгийн үнэ бол уг бүтээгдэхүүнийг худалдан авсан анхны үнэ дээр нэмээд тээврийн зардал, төлсөн бүх төрлийн татвар хураамж, ажилчдын цалин хөлс гээд эцсийн хэрэглэгчид хүрэх хүртэл бүх өртөг зардал шингээд, бас ашиг нэмэгдсэн хамгийн эцсийн үнэ байдгийг мэдэхгүй хүн үгүй. Тэр хамгийн эцсийн үнийг төлсөн хирнээ дээрээс нь нэмээд тус компанийн ажиллагсдын цалин, даатгал, тус компанийн орон нутгийн агуулахын засвар зэрэгт нэмж мөнгө төлдөг байна. Петровис гэдэг хувийн компанийн ажилчдын цалин, нийгмийн даатгал, агуулахын засвар үйлчилгээг ч бид өндөр хүүтэй авсан зээлээрээ өдийг хүртэл төлж байгаа юм байна. Мөн түүнчлэн нягтлан бодох бүртгэлийн наад захын шаардлага хангаагүй буюу юунд зарцуулсан нь тодорхойгүй, анхан шатны баримтгүйгээр “Петровис” ХХК-д шилжүүлсэн 3,4 тэрбум төгрөг хэнд очиж юунд зарцуулагдсаныг АТГ, холбогдох газрууд шалгах шаардлагатай болж байна.

s

Хэвлэлийн хурлан төгсгөлд УИХ-ын гишүүн Г.Уянга Оюутолгойн анхны хөрөнгө оруулалтын хэтрэлтийг шалгасан ажлын хэсгийн өмнөх материалуудыг https://www.facebook.com/setguulchuyanga/posts/611208128990016:0хуудаснаас олж үзэх боломжтой хэмээн хэллээ. Мөн Монгол Улсад цор ганцаар монопол болчихоод байгаа энэ компаний үнэн байдлыг ил болгох нь миний үүрэг хэмээн мэдээлсэн юм.

 П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

mongol:
muusain nobshnuud
2014-11-12
mind :
mongolchuud bid songuuliin uyeer turj uheh gej bgaa yum shig ireeduid baij boloh saihan amidralaa 20 hon myanga 10han myangan togrognoos ogood suuld n amaa barih n bitgii hel yugaa ch barisan butsaaj bolohgui tom alddagaa haraad bas dahin haraad l utgagui songoltnuud maani bayajij songoson bid hoosrood tuildaad iim amidral urgeljilseer... yu ch helehev idej bgaagiin buruu bish ugaasaa zorilgo ni tiim baisan humuus yum chin iduulj bgaa buruu songolt hiigch ard tumnii buruu songoltoo hyamdhan unelj bgaa ard tumnii buruuuuuuu uur hend ch buruu uguh bileeeee, feeling stressful :(
2014-11-12
mind :
ug n shudraga yosond bol hun uildlee songoj chadna urdagavariig n songoj chaddaggui gedegdee getel ene luivarchid chin ur dagavariig n ch songoj chadaad bain shuu arail aimar haha
2014-11-12
mind:
tegeed eniig delgesen n hens yamar ashig tus avchirch bgaa n l ih sonin bn ternees bish hen ch haana ch barimt delgeed ilchleed bj bolno gehdee hariutslaga tootsogdohgui bol yamarrr ch utgaguishd hamgiin gol ni hariutslaga tootsoh ugui bol iim barimt hediig ch delgeed yaahiim beee?
2014-11-12
mongol:
ter oyu-tolgoi geed bga campus d mongolchuuud yag nohoin * shig bdiin bnaleeshdeee booliin horih lager shig haraal edsen nohoin *nuuudiin hiiji bga ajil shu de mongolchuud odoo europchuudiig harhaaraa burhan harsan yum shig bhaa boliochdeeeee novsh gej. china uudaas doloondor humuus shu de
2014-11-12
bbcc:
hudlaa rating n unaad ireheer ugaasaa il barimtiig gargaj irj bga dur esgeed muu
2014-11-12
зочин:
гэрээг үзэглэсэн нөхдүүдийг бүгдийг нь шалгах хэрэгтэй. баяр, элбэгдорж, баярцогт, зоригт, гансүх нар авилга аваагүй байна гэж байхгүй. муусайн эх орноо худалдагсадыг шүүхийн тавцан ялладаггүй юм аа гэхэд үйлийн үр нь яллах болноо..
2014-11-12
ааааа:
ганц оюутолгой ч биш, том уурхайн компаниуд угаасаа ийм л байдаг шүү дээ. өндөр хангамж авч байж л ирж ажилладаг шүү дээ гадныхан. нэг их нууц дэлгэлээ гээд энэ уянга дандаа ингэж шоудаж амьтны тарих базчих санаатай явдаг. тэгээд дундаас нь өөрөө босч ирчих гээд чичрээд л...
2014-11-12
bayarllaa:
uyanga gishuun uneheer zuv yum hiilee busad emegtei gishuud yu hiidiin be oyu tolgoi denduu davartsan gazar
2014-11-12
баярцогтыг шоронд оруулъя. би бүрэн дэмжиж байна:
баярцогт, баяр гээд энэ оюунтолгойтой холбоотой хүмүүсийг хилээр гаргахгүй байх хэрэгтэй. бүгдийг нь шоронд оруулж бүх зүйлийг олон нийтэд нээлттэй болгох хэрэгтэй. нусан царайтай баярцогт ард түмнийг доромжилж та нар ойлгохгүй, 20000 хувьсагчтай гэж томроод байсан. өөрийнхөө хаягийг ч мэддэггүй ийм тэнэг гарыг улсын их хуралд одоо болтол суулгаж байгаа элбэгдорж бол түүний сая долларыг хамтад бүрдүүлдэг найз нь ч байж болно ш дээ. шоронд хатаагаад аманд нүүрс чичвэл наадах чинь ард түмнээ доромжлохоо болино.
2014-11-12
зочин:
хувийн компаний санхүүгийн баримт бичгийг дэлгэж компаний тухай хуулийг зөрчсөн тул уяангаас мөнгө нэхэмжилнэ гэх үндэслэл гарч байна.
2014-11-12
zochin:
oyu tolgoin tom duntei geruunuudiig bugdiig ni shalgaarai bugd avilgalch nariin hamaatnuud bgaa shuu budg shuu neg ni ch uuruuruu garch ireegui garch irj chadah ch ugui
2014-11-11
zochin:
sain medee bna shalgah heregtei
2014-11-11
zorigtod:
ter adan zorigt gej 1luivarchin guitsetgel hiigee biz dee teriig odoo gansukhiin araas avchirah bolson do
2014-11-11
зочин:
энэ фрийдланд яагаад монголын газрыг эзэмшээд байгаан хэн зарсан өөрсдөө шүү чадахгүй бол орос хятад хоёр улсын шүүхэд өг
2014-11-11
bidheeee:
yu bolood bn daa . ilerch bgaa ni ene dhvvdee . bayr batboldiin ved bol iim hereg herees heterch . mongoliig vnen samarch duusgasan shvvdee . uyanga bol turshlagtai sain uls turch duugarch chadaj bn . amjilt . tegehed otgonbilgiin hvvv unuudur srd tvmnii vmnuus yu dugsrch bn . tamineeeeee . tonuulchdiin zangargaagaar idej uuj deeremdsen hurunguu usguh yum bodoj yvaa shvvdeee . ard tvmin min sereecheeeeeeeeeee . eh oron duuslaaa . zvb hvn gargaacheeeeeee .
2014-11-11
хххх:
зүгээр л уянга ингээд дэлгэчих юмыг л атг мэдрээгүй мэдээгүй бна гэж байхуу би итгэхгүй байна.бас улаан тэнэгүүдийн дунд байгаа юм шиг огт баримтгүй мөнгө шилждэг билүү айн би үнэмшихгүй байна.ийм мэдээллийг уянгад өглөө гэж үү би бас л үнэмшихгүй байна.жаахан логикгүй л байна даа харж л байя уянга сэтгүүлч байхдаа томчуудын алдаан дээр тоглолт хийж баяжсан гэдэг байсан санагдаад л
2014-11-11
зочин:
энэ юу ч биш өөр зөндөө зүйл байгаа байх гол буруутан нь с.баяр баярцогт л байж таараа баярцогт хоол шахаж байгаа гэдэг биз дээ энэнд энхбаяр гуай ямар буруутай гэж тогтоогдоогүй хэрэг үүрээд л зовж яваа биз дээ монголын баялаг мөд дуусахаар биднийг хэн ч тоохоо болино. тэгээд бидний үр хүүхэд бүгд жинхэнээрээ малаа маллаж махаа идэж амьдрах байлгүй гээд мал маллах газарчгүй байх байлгүй бүх газар чинь уул уурхайд талхлагдсан хосон байх болно тэр үед дарга нар үр удмаа аваад гадаадад гарчихсан байх байлгүй....
2014-11-11
зочин:
уянга гишүүн монгол хүн бүрийн мэдэж байх ёстой зүйлийг бидэнд баримт, нотолгоо түшиглэн хэлж өгснөөрөө зарим хүмүүст таалагдсангүй. эдгээр нөхөд бол отххк-тай хувийн ашиг сонирхлоор аалзны тор шиг холбогдсон нөхөд байж таарахнээ. хэрэв 3 сая хүрэхгүй монголчуудаа гэсэн сэтгэлтэй, юмны учрыг ойлгодог хүн бол ингэж балаатахгүйсэн. ээжийгээ, эгчийгээ, охин дүүгээ, охиноо орон гаран хагас ухаантай, тэнэг хүн л ингэж доромжилох байх даа. дийлэнх монголчууд аливаа асуудлын учир начрыг ойлгох, зөв учиг, шалтгааныг олж тайлж чадах чадвартай, ухаантай, боловсрол, мэдлэг мэргэжилтэй хүмүүс шүүдээ. от ордыг ашиглах хөрөнгө оруулалтын болон хувь нийлүүлэгчдийн гэрээнүүдийг монголын талд үнэнхүү ашиггүй, өнөө болон хожмын үед манай ард түмэн, улс орныг өрийн дааж давшгүй дарамтад оруулсан, харин хөрөнгө оруулагчдад дэндүү асар их ашигтай нөхцөлөөр тохиролцсон с.баяр, баярцогт нараар өөрсдөөр нь энэ асуудлыг монголд нааштай байдлаар залруулуулах хэрэгтэй. жишээ нь: шууд хөрөнгө оруулалтыг ямарч үндэслэлгүй 2.4 тэрбум ам.доллараар, хайгуулын зардлыг 540.0 гаруй сая ам. доллараар хөрөнгө оруулагчдад нэмж өгсөн байдаг юм. үүнээс гадна отххк-ний удирдах бүрэлдэхүүн, газар, хэлтсийн ажилтнуудын гүйцэтгэж байх ёстой үүргийг хо-чдын компаниудад хариуцуулсан нэрээр менежментийн зардалд 3-6 хувиар хөрөнгө оруулалт болон бүтээгдэхүүний борлуулалтын орлогоос тооцож, сар бүр рио, айвенхоуд хэдэн зуун сая ам.долларыг төлөхөөр гэрээнд тусгасан, одоо энэ асар их валют гадаад руу сар бүр урсаж байна. мөн юуны зардал болох нь тодорхойгүй эзэмшигчийн зардал гэж 176 сая ам.долларыг хо-чид сул өгч байгаа юм. та нар минь бодоод үздээ. монголын талд ашиглалтын 65 жилд төлөх роялтийн төлбөр хо-чдад 65 жилд төлөх менежментийн зардалтай тэнцэж байна. монголын тал эхний 30 жилд ногдол ашиг бараг авахгүй, авсан ч өчүүхэн төдий зүйлээ эргүүлээд зээл, хүү, хүүгийн хүүд төлнө. хамгийн аюултай нь төслийн санхүүжилтийн механизмыг хо-чид өөрсддөө өндөр ашигтай хэлбэрээр сонгож, хувь нийлүүлэгчдийн гэрээгээр баталгаажуулсан. бас болоогүй 30 жилийн дараа монголын талд хувьцааны 16 хувийг тэр үеийн зах зээлийн үнээр худалдан ёс төдий шилжүүлэхдээ туз-ийн бүрэн эрх риод хэвээр үлдэнэ. энэ нь монголд ямарч ашиггүйн гадна 30 жилийн хугацаанд ордын нөөцийг сорьчилж ашиглаад анхны оруулсан хөрөнгө оруулалтаа хэд дахин нөхөөд танай улстай сайхан хамтарч ажиллаа за баяртай гээд нэгэн өдөр хэлэх нь тодорхой юм. отххк-д хууль үйлчилдэггүй гэж шалгалтынхан баталсан байна. цаашид бүтээгдэхүүнийхээ (баяжмалынхаа) өртөг зардлыг ёстой нэг дураараа өсгэж таарнадаа. ямар монголын талаас хяналт тавьж чадах биш. ся, ууя, татварын газар гэж том нэрнээс цаашгүй байгууллагууд, ажлаа мэдэхгүй юм чинь...энэ төслийн үр ашиг монгол түмэнд наалдацтай юу, үгүй юу гэдэг талаар олон нийтийн дунд нээлттэй хэлэлцүүлэг явуулах цаг нэгэнт болсон. тэгэхдээ үндсэн гол асуудлыг мэргэжлийн хүмүүсээр тайлбарлуулах хэрэгтэй. ингэж байж гэмээнэ монголчууд энэ төслийн зөв бурууг ойлгох болно. монголчуудаа, мэргэжилтнүүдээ оюун ухаан, хүч хөдөлмөрөө нэгтгэн энэ асуудалд үнэн бодитой хариултыг олон нийтэд өгөхийн төлөө чармайцгаая. - see more at: http://society.time.mn/content/51028.shtml#comment-target
2014-11-11
болдгор:
ха ха ха юм юм л олох юмдаа
2014-11-11
зочин:
номадс сүлжээ рестораны эзэн баярцогт өөрийн бууны * есөнмөнхөөр дамжуулж оюутолгойн бүх хангамжийг хариуцахдаа зөвхөн хүнсний нийлүүлэлтийн махыг гэхэд зах зээлийн үнээс 20 дахин өндөр үнээр нийлүүлдэг гэж сонссон.бусад бүх хүнс болон бусад нэр төрлийг оруулвал ямар дүн гарах нь тодорхой байгаа.тийм ч болоод баярцогт оюутолгойн гэрээг хамгаалаад үхчих гээд байдаг юм билээ.монголчууд бид дайснаа танихгүй байгаад биднээс өөр хэн буруутай байж болох вэ.бид дэндүү гэмээр тэнэг ,бүүр усан,нусан тэнэг болчихоод байгаа юм биш үү
2014-11-11
zochin:
uyanga xezee nyagtlan bolchihoov.ene uguulburuud bichixees uur ajil..
2014-11-11
зочин:
юмны учирийг гаргаж байж хэл амаа билүүдээч, энхбаярыг ерөнхйилөгч байхад манай улс ийм хямралд орж байгаагүй ш дээ , элбэгдорж гарч ирээд ийм болгож байгаа юм, ан-г дагаж сонгосон хүмүүсээ юу болж байгааг харж байгаа биз дээ хятадууд манай улсыг хэзээ ч дээш гаргахгүй унагах л юм хийнэ дээ
2014-11-11
zochin:
soliotoi amitan.ediin zasag hymarchihsan baigaa ny uyangaa metiin hudal eh oronchdoos bolson
2014-11-11
land:
leksus zarna
2014-11-11
зочин:
ард түмэн минь дээ мань мэт нь яах болж байна даа. энэ мэт эх орноосоо урвагчдыг төрөө өөрийнхөө өмнөөс түшүүлэх гэж итгэл үзүүлээд л саналаа өгдөг шүү дээ. тэд бид нарын хийсэн сонголт болоод байна даа. яанам бэээ
2014-11-11
zochin:
khulgaich s.bayar terguutniig bariach ee , atg ikh ekh oronch khandlagatai biz dee
2014-11-11
zochin:
eronhiilogch es ni meddeg baimaar ym yu hiij bdag ym bol
2014-11-11
898989:
н. энхбаяр махн-ын дарга. энэ хүн оюутолгойн гэрээ буруу хийгдсэн талаар 2010-2012 оны туршид хэлж ярьж байсан ганцхан хүн. тэр үед нь ард түмэн бид мэт нь ойлгоогүй тэр ч бүү хэл ман, ан-ын лидерүүд хүртэл маш ашигтай хийгдсэн гэрээ монгол улс баялгийн хараал хүрэхгүй бол удахгүй хөгжинө гээд байсан шүү дээ. одоо хар хэн алсыг харж үнэнг хэлж байсан байна. нөгөөх муу нэртэй н.энхбаяр чинь үнэн хэлж байсан нь одоо ил болж ирлээ шүү дээ.
2014-11-11
иргэн:
дээрээсээ 2 дахь сэтгэгдэл бичсэн зочин хэлэхэд юманд бодитойгоор ханд эсвэл мэдэхгүй бол дуугүй байсан нь дээр байдаг юм.оюу-толгойн гэрээг элбэгдоржийг ерөнхийлөгч болсоны дараа үзэглэсэн юм.мань тагжгар баяр хүргээд алгаа хорстол ташаад зогсож байлаа шүү. энд энхбаяр ямар ч хамаагүй.
2014-11-11
зочин:
энэ хүн их ярих тусам бидний амьдрал хэцүү болдог нь ямар хамааралтай юм бол доо.
2014-11-11
zochin:
ene gej neg balarsan huuhen bnaa mongo togrogtei humuusiig shantaachilj bainga heruul hiij ybdag yaj amidral ajil uils ni butdeg bnaa ymarhuu ym baisniig ene setguulchid bugd medne shuu de
2014-11-11
болдбаатар:
шударга ёс гэж байдаг бол атг баярцогтыг шалгах хэрэгтэй. ямар гоё гэрээ болсныг ганбаатар болоод та нар шиг тэнэгүүд ойлгохгүй гээд л томроод байсан. гэтэл өөрийнх нь нууц данс гараад ирэнгүүт мартсан ч гэх шиг.. хятадын баярцогт гэж бичүүлсэнд нь бүр зэвүү хүрэх юм. гол нь манай атг тэр дансаар ямар ямар гүйлгээ хийснийг л шалгаж гаргах хэрэгтэй
2014-11-11
werty:
chi gadaa bhdaa eniig yaridagl bsan odoo bas yarisaarl bna, chi amaraa bish gar holoroo uym hiildee shuuh muhed ogdimuu yadiin uchirin ol gej songoo biz de
2014-11-11
huvisgal :
ard tumen bosoh heregtei ydaj 1 urvagchiig buudaj alah heregtei tegej baij surgamj avah baih
2014-11-11
үнэн:
намбарын энхбаярыг зайлуулж байж оюу толгойг идэж уугаа биз дээ. энхбаярт ямар хамаа байна. энхбаяр бол харин монгол улсын төлөө хүн шүү??? авлига нь батлагдаагүй шүү дээ? эн бол гадны бодлого шүү дээ. энхбаярын үнэн хоёр сонгуулийн дараа тодорно доо.
2014-11-11
чёрт:
ардчилсан намын урвагчид энэ бүхнийг нуун дарагдуулж, эрх мэдлээрээ хаацайлан хамгаалж үлдэх гэж засгийг унагасан бөлгөө. одоо от ийн гадаад удирдлагууд алтанхуягыг огцорсонд баярлаж бахдаж бээжинд хундага тулгаад сууж байгаа. оюутолгойн монгол талын бие төлөөлөгч, гэрээг үзэглэгч цахуагийн элбэгдорж гадаад эздээсээ нууц даалгавар аваад дөнгөж сая монголд газардав.
2014-11-11
mglq:
uyanga martagdah gd balai yum yarihin barimtgui mungu hen haasha shiljuuldgiin
2014-11-11
nobshnuud:
bayartsogt zorigt bayar gej humuusiig abrij avaad horiod tsaazlaad ogdog boloosoi hujaagiin huuliig huulchidtai ni oruulaad ireh yumsan
2014-11-11
ard tymen:
unendee bid nart xii xooson oriloxoos oor xiij chadax , abch chadax arga xemjee, chadal ba uu, ene ulsad tor zasag gej ba uu
2014-11-11
зочин:
баярцогтыг наад асуудлаараа шалгаачээ
2014-11-11
irgen:
tegeed ene huuli bus hiisen gereeg ni dahij avch heleltseed ter bulhiatai geree hiisen erhemuud ni odoo boltol zagiin erhen erh bariltsaad baihaar chin yaaj uls hogjihov dee!!! shorond hiihiig ni hiigeed horongiig nihuraagaad hatuu arga hemjee avah heregtei ene myy gadnii gar hol boljheden haltar $ oos bolj ulsaa hudaldagchtai!!!!!!!!!!
2014-11-11
су.батболд, цогтбаатарыг шалга:
петровисын хувь эзэмших замаар от г зарахад оролцсон мертлее сугарч улдсэн су. батболд, туний гелег цогтбаатар нарыг сайн шалгах естой доо
2014-11-11
tiin:
unen ug yag unen ug helleedee
2014-11-11
unen ug:
оюу толгойд энхбаяр ямар хамаатай юм бэ. үнэнийг яриачв
2014-11-11
unen ug:
uynga taniig mongoliin toloo ene buhniig gargaj tavij baigaad bayrlalaa. zamiin dundaas asar tom avilgaar tanii ajil zogsoh bii. ymar ch baisan odoogoor tand bayrlalaa.
2014-11-11
зочин:
хэдий гашуун ч хохь чинь гэж хэлмээр байна. бид еерсдее vvнийг хvсээ биз дээ. бидний сонгосон баяр еренхий сайд асан, еренхийлегч энхбаяр асан, сангийн сайд асан баярцогт гишvvн мэт хvмvvс оюу толгойн гэрээг ашиггvй байдлаар vзэглэн еерсдее баяжаад офшор дансанд менгее авсаныг ард тvмэн бид харж л байсан. одоо тэгээд зарим гишvvдийн хувийн компани хоол xvнс лдэв бараа шахаж менге авч байгаа харж л байгаа. тэд нар хэний менге урсаж байгааг дээд зэргээр мэдэж байгаа. ард тvмэн харж л байна. ийм болохоор эрх мэдэлтнvvд ийм байлгахыг хvсэж л байгаа
2014-11-11
hello:
yanambe unen uu? edgeeriig tegeed manai ulsiin hen gedeg hun , alban haagch hyanalt tavij ajillah yostoi bdag bnaa. bid ulsiinhaa baylagiig hend itgej naidan hamgaaluulah ve? yostoi turiin tuluu ogotno booj uheh gedeg bolj bna shuu.
2014-11-11