Макаогийн төлөөлөгчид Тахарын албатай танилцав

img

БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Макаогийн олон нийтийн аюулгүй байдлын цагдаагийн газрын дэд дарга тэргүүтэй төлөөлөгчид өнөөдөр Тахарын ерөнхий газрын удирдлагуудтай уулзалт хийж, Тахарын албаны үйл ажиллагаа, Гэрч, хохирогчийг хамгаалах, тэдэнд туслалцаа үзүүлэх жишиг өрөөтэй танилцсан байна.

z

Монгол улс, БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Макао улстай 2010 оны аравдугаар сарын 18-ны өдөр Хүн худалдаалахтай тэмцэх асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээр хийсэн. Ажлын хүрээнд хүн, эмэгтэйчүүд, хүүхдүүдийг худалдаалахаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчдыг хамгаалах, эх оронд нь буцаах, нийгэмшүүлэхтэй холбоотой ажлыг зохион байгуулах, гэмт этгээдүүдийг олж тогтоох, хууль, шүүхийн өмнө хариуцлага хүлээлгэх, хохирогчдыг хамгаалах, нотлох баримт цуглуулах, мэдээллийн нууцлалыг хангах зэрэг ажлыг хэрэгжүүлж байгаа аж.

a

Харин өнөөдөр Макаогийн Олон нийтийн аюулгүй байдлын цагдаагийн газрын дэд дарга тэргүүтэй төлөөлөгчид Тахарын ерөнхий газрын үйл ажиллагаа энэ дундаа Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн байранд байгуулсан Гэрч, хохирогчийг хамгаалах, тэдэнд туслалцаа үзүүлэх өрөөг үзэж сонирхжээ.

a

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ