Өнөөдөр Ерөнхий сайд тодрох уу

img

УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр 10.00 цагаас үргэлжлүүлэн хуралдана. Тус бүлгээс Монгол Улсын Ерөнхий сайдад УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэг, Р.Амаржаргал, Д.Ганбат нарын нэрийг дэвшүүлээд буй. Нэр дэвшигчдийн асуудлыг өчигдөр хэлэлцэх байсан ч экс Ерөнхий сайд Н.Алтанхуяг хуралдааныг орхин гарч гацаанд оруулснаар тус бүлгийнхэн завсарласан юм. Мөн уг асуудлаар өчигдөр орой Ерөнхийлөгчтэй зөвшилцсөн мэдээлэл бий. Тиймээс өнөөдөр дараагийн Ерөнхий сайдын асуудлыг эцэслэн шийдвэрлэнэ гэсэн хүлээлт байна.

б

Нэр дэвшигчид бүлгийн гишүүдэд хямралаас хэрхэн гарах талаар өөрсдийн байр сууриа илэрхийлж, мөрийн хөтөлбөрийн төслөө танилцуулсны дараа нууц санал хураалтаар нэрийг нь тодруулах юм. Үүний дараа парламентад суудалтай улс төрийн намуудтай зөвшилцөж, АН-ын ҮЗХ-нд танилцуулснаар гүйцэтгэх засаглалын дараагийн тэргүүн тодорно.

б

В.Бат

   

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
altanhuyagiig oimsnii reklamd togluul 2
2014-11-12
ajilchin:
saihanbileg gedeg zaluugaa l demjmeer bgamdaa
2014-11-12
иргэн :
хэн ч гараад улс орон "өндийх" юм уу
2014-11-12
ariuna:
амаржаргал дахиад л маяглаад л болилоо гээд л унана даа сайханбилэгийг дэмжицгээе
2014-11-12
иргэн:
цалин,тэтгэврээ хурдан нэмэх талаар ажиллахгүй юмуу.
2014-11-12
цаг хугацаа :
алтанхуяг та дараагийн ерөнхий сайдаа хурдан нэр дэвшүүлж томилуулаач ээ, улс орноо, ард иргэдээ бодооч ээ, харин завтай цагтаа эрдэнэбат даргадаа кноп яаж дарахыг зааж зөвлөж өгвөл дараагийн удаа давтан алдаа гаргахгүй сайн талтай гэж өдрийн зурхайд буужээ.
2014-11-12
зочин:
ийм амин чухал асуудал дээр яарсан ч маш нухацтай хандах хэрэгтэй.улс орон,ард иргэдийн маань хувь заяа
2014-11-12