"Малын хулгайгүй бүс нутаг" зөвлөгөөн болов
Завхан аймаг дахь Цагдаагийн газраас санаачлан аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран “Малын хулгайгүй бүс нутаг” уулзалт зөвлөгөөнийг Улиастай хотноо зохион байгуулжээ. Уулзалт зөвлөгөөнд Цагдаагийн Ерөнхий Газрын Гэмт хэрэгтэй тэмцэх газар, Завхан, Увс, Ховд, Хөвсгөл, Говь-Алтай, Баян-Өлгий аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, болон цагдаагийн газар хэлтсүүдийн төлөөллүүд оролцсон байна.
ө
Зөвлөгөөнөөс “Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай” хуулиар Нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны бүх шатны болон Хууль хяналтын байгууллага, Мал бүхий иргэн, аж ахуйн нэгж, Мал, махны үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ эрхэлж байгаа иргэн, аж ахуйн нэгжид хүлээлгэсэн үүргийн биелэлтийг тооцдог журмыг өөр өөрийн онцлогт тохируулан гаргаж мөрдөх. Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх хөтөлбөр, төлөвлөгөөг аймаг бүр үе шаттайгаар хэрэгжүүлэхээр боловсруулан төлөвлөж хэрэгжүүлэх.
б
Уг гэмт хэрэгтэй тэмцэх урьдчилан сэргийлэх ажилд шаардагдах хөрөнгийг иргэдийн хурлаар хэлэлцүүлэн орон нутгийн төсөвт тусгуулах талаар тодорхой арга хэмжээ авах. Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажилд идэвхи зүтгэлтэй ажилласан иргэн, байгууллага, аж ахуйн нэгж, малчин бүлэг, нөхөрлөлийг жил бүр шалгаруулан урамшуулдаг ажлыг бодитоор зохион байгуулах. “Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай” хуулиар албан тушаалтан, иргэн, аж ахуйн нэгжид хүлээлгэсэн үүргийн биелэлтийг жилд нэг удаа шалган зааварчилж үр дүнг тооцож байх.
ө
Мал хулгайлах гэмт хэрэгтэй холбоотой бүх талын мэдээллийг солилцох, арга туршлагаа хуваалцах, ажлын хэсгүүдийг харилцан айлчлуулж байх. Бүсийн хэмжээнд малын хулгайн эргүүл, шалгалтыг жил бүрийн 11 дүгээр сараас дараа жилийн 1 дүгээр сарын хугацаанд үе шаттайгаар тогтмол явуулж дүнг тооцон харилцан мэдээлэл солилцож байх зэрэг санал зөвлөмжийг гарган бүс нутгаараа хамтарч ажиллахаар болжээ.
б
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ