
“Шилжилт хөдөлгөөн ба орцон дахь гэр бүл” төсөлд хамрагдсан жижүүрүүдэд бизнесийн цагаан толгой заах, нийгмийн үйл ажиллагаанд оролцох идэвхийг сэргээх сургалтыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын харьяа Хөдөлмөрийн төв биржээс зохион байгууллаа.
Уг сургалтаар тэдний идэвхийг сэргээх, нийгмийн оролцоог сайжруулахыг зорьсон гэнэ. Төсөл хэрэгжүүлэгчид тэдний дунд судалгаа хийж, жижиг бизнес эрхлэх боломжтой 40 өрхийг сонгож, тус бүрт нь 2.5 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх зорилго тавьжээ. Үүний тулд энэ чиглэлээр судалгаа хийдэг байгууллагуудтай хамтарч ажиллах юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ