Барилгын туслах ажилтан амиа алджээ

img

Нийслэлийн Баянзүрх дүүрэгт өчигдөр барилгын осол гарч хүний амь нас хохирсон байна. БЗД-ийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт “Арвин-Очир” компанийн захиалгаар баригдаж буй барилгын дөрөвдүгээр давхарт төмөр тулгуур буулгаж байсан туслах ажилтан  унаж хүнд гэмтжээ. Хохирогч Хөвсгөл аймгийн харьяат 23 настай, эрэгтэй Б-г ГССҮТ-д хүргэсэн боловч нас барсан аж. Уг хэргийг БЗД-ийн цагдаагийн II хэлтэст шалгаж байна.

х

Иймд барилгын үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгж байгууллагууд хөдөлмөр хамгааллын аюулгүй ажиллагааны журмыг баримтлан ажиллахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

а

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

emegnel:
тэр хараал идсэн хөдөлмөр хамгааллын инженерий нь шалгаад тэр шорон руу нь явуулаачээ хүн үххээр хэдэн цаасар торгуулаад өнгөрчдийн гээ л ажилдаа хайнга хандаад хүмүүс үхээд бн ш тээ оюу толгойд бол 1,5 метрээс өндөрт хамгаалалтын бүсгүй гарсан тохиолдолд сануулга давтан бол шууд хөөдөг
2014-11-13
zochin :
ee yamar haramsaltai yum be. um maani badnii hum
2014-11-12
ee eee:
daanch dee hoorhii ydarsan humuus amidarch ami zuuh geed barilggiin ajil hund gesen heden togrog arai ahiu um gej ochood tsel zaluugaaraa horvoog orhiod baihiin iim hunii amitai duitseh barilga odor bur l garahiin uheed duuslaashdee tsoohon mongol mini heleh ch ug oldohgui baina haramsaj baina um mani badmi hum
2014-11-12
хаб-ын буруу:
аюулгүй ажиллагааны ажилтны буруу түүнийг шалгах хэрэгтэй . хамгаалалтын бүсгүй байсан байна . өндөрт ажиллаж байгаа ажилтан аюулгүй ажиллагааны бэхэлгээний бүс зүүж өөрийгөө унхаас болгоомжлон бүсээ зүүж тросоос холбосон байх ёстой .
2014-11-12