Бид Р.Амаржаргалд итгэж нэр дэвшүүллээ

img

УИХ дахь АН-ын бүлэг хуралдаж дууслаа. Хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох асуудлыг хэлэлцсэн юм. Тус намын бүлгээс  Монгол Улсын Ерөнхий сайдад Ч.Сайханбилэг, Р.Амаржаргал, Д.Ганбат нарын гурван гишүүн нэр дэвшүүлээд байсан билээ. АН-ын бүлгийн хуралдаанд 30 гишүүн оролцсоноос 27 гишүүн санал хураалтад оролцжээ. Харин АН-ын дарга Н.Алтанхуяг болон “Алтангадас” фракцын гишүүд хуралдаанд оролцоогүй байна. Санал хураалтаар Монгол Улсын Ерөнхий сайдад Р.Амаржаргалын нэрийг 100 хувь дэмжжээ. УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат мэдээлэлдээ “Анх удаа АН фракц, хоорондын жижиг зөрчилгүйгээр энэ асуудлаа шийдвэрлэж чадсаныг онцолж хэлмээр байна. Улс оронд тулгамдсан асуудлыг бид сандал суудал гэхээсээ илүү улс үндэстнийхээ эрх ашигт нийцүүлэн, ардчиллынхаа үнэт зүйлийг баталгаажуулсан торгон ирмэг дээр ирсэн. Р.Амаржаргалыг нэр дэвшүүлж байгаа нь улс орноо эдийн засгийн хямралаас гаргаж чадах хамгийн чадвартай, бидний дунд хамгийн чадварлаг боловсон хүчин. Бид Р.Амаржаргалд итгэж байна. Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшигчээ одоо АН-ын дарга Н.Алтанхуяг ҮЗХ-д өргөн барина гэсэн юм. Мөн Засгийн газрыг байгуулахдаа УИХ-д суудалтай намуудтай зөвшилцөх ажлын хэсгийг зургаан хүний бүрэлдэхүүнтэй байгуулжээ.  Ажлын хэсгийн ахлагчаар Д.Эрдэнэбат гишүүн томилогдсон байна.  УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

ө

-Бүлгийн хуралдаанд зарим гишүүд оролцоогүйн шалтгаан юу вэ?

-УИХ дахь АН-ын бүлэг 35 гишүүнтэй. Хуралдаанд нийтдээ 30 гишүүн оролцсон. Санал хураалтад 27 гишүүн оролцсон. Энэ нь АН-ын бүлгийн гишүүдийн дийлэнх олонх нь юм.

ө

-Засгийн газрыг байгуулахдаа парламентад суудалтай бүх намуудтай зөвшилцөх үү?

-Бүх намуудтай зөвшилц гэдэг үүргийг өгсөн. Тийм учраас парламентад суудалтай бүх намуудад санал хүргүүлнэ.

ө

-АН-ын дарга Н.Алтанхуяг Шинэчлэлийн Засгийн газрыг огцруулахад дэмжсэн гишүүдээс Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхгүй гэж байсан. Энэ талаар?

-Энэ бол манай намын даргын байр суурь. Намын дүрмээр энэ харьцаа өөр байдаг. Мөн бүлгийн дүрэм ч өөр. Бид бүх асуудлыг бүлгийн дүрмийн хүрээнд шийдсэн.

ө

-Бүлгийн шийдвэр ҮЗХ-д унавал яах вэ?

-Үүнийг би хэлж мэдэхгүй. Гэхдээ  унах гэсэн зүйл болохгүй байх.

ө

-Р.Амаржаргал гишүүн  Засгийн газрын мөрийн хөтөлбөртөө юуг тусгасан байсан бол?

-Улс төр, эдийн засгийн өнөөгийн байдлын талаар Р.Амаржаргал гишүүн ярьж, тодруулсан. Бид бүлгийн хуралдаан дээрээ ярьж байгаад маргааш олон нийтэд танилцуулах нь зүйтэй гэж үзсэн.

ө

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

bolomj:
ugaasaa iim hog nam shuu dee ard tumenii itegliig ni aldaj baina
2014-11-13
bolomj:
ugaasaa iim hog nam shuu dee ard tumenii itegliig ni aldaj baina
2014-11-13
bolomj:
ugaasaa iim hog nam shuu dee ard tumenii itegliig ni aldaj baina
2014-11-13
bolomj:
ugaasaa iim hog nam shuu dee ard tumenii itegliig ni aldaj baina
2014-11-13
amarjargald:
ih hussen hund ugch herreggui l yum baigaamdaa.
2014-11-13
erdenebat boliochee:
erdenebat er hun shig baigaach. urvagch muhai mongol erchuuded tohirohgui.
2014-11-13
ardchilal:
augaa ardchilal gaihamshigt zah zeel mandtugai.
2014-11-13
зочин:
ядаж л эргїї алтанхуягийн хажууд эдийн засгийн ухаантай хїн. анхнаасаа л мэргэжлийн хїн тавих байсан юм.улс орныг ийм хэмжээнд хїргэх тэнэг фикикчийг тавьснаас ард тїмний нуруун дээр мєн ч их лай ирлээ єр ирлээ.їїнийг засах гэж зовно доо. амаржаргалыг дэмжиж байна. сайн ажиллаарай.
2014-11-13
enkhee:
mash sain zuv hunee devshuulsen bn ah. amjilt husie amarjargald
2014-11-12
зочин:
энэ хүн ядаж эдийн засагч хүн . авилагчдын хүүхэд .ах дүү .найз нөхөдүүдээ нууц амрагуудаа
2014-11-12
auggdoug:
ovooshd , ene an -iig chini byr uhna ishig shig bolchihson baina gej bodoj baital harin neg ovoo shiidver gargasan baina shd
2014-11-12
олон түмний санаа бодол:
манай ард түмэн олны санаа оломгүй далай гэдэг билээ. амаржаргал танд амжилт хүсье. ард түмэнийхээ санаа бодолыг авч ажиллавал амжилтанд та хүрнээ.
2014-11-12
gaya:
amarjargald amjilm xusie. shudraga saib ajillaarai
2014-11-12
soka:
tanid amjilt husye ta turshlagatai uls turch bayar hurgye
2014-11-12
mng suld urshuu:
hi.minii mongolchuudaa.arai deer umdaa.amarjargal jooxon mangarduu bj magadgui tul mng n gazar nutgiig yamar negen baidlaar aldakhaas zuvluxuud n sain segemjleerei.er n xovdiin xuneer tur bariulaad xotgoid xuneer olon zuvluxuud bolon shadar saidaa burduul.suuliin xeden jil yamdiin dund shatand bii bolgoson daramtiin jurmuudiig urj xaya.ec xurdan bolooroi.mng suld urshuu
2014-11-12
dagvaa:
zov uragshilj ehellee..daraagiin alhamaa zorigtoi hii.
2014-11-12
зөв сэтгэл:
амаржаргалыг ерөнхий сайдад нэр дэвшүүлсэн явдалд ардяилсан намын бүлэгт талархал илэрхийлье.энэ ч харин зөв шийдвэр болсон байна.алтанхуяг улс орноо гэхээс хувийн амбицдаа хэт автаад огцруулах санал өгсөн хүнийг есайдад нэр дэвшүүлэхгүй гээд байгаа нь ёстой муухай бүр муухай харагдаж байна шүү
2014-11-12
zahiur:
amarjargal garch altanhuygiin hamag bulhai ilreh geed * ni goojihnee
2014-11-12
итгэл:
6 сар болоод унах биз
2014-11-12
зочин:
зөв шийдвэр байна, амжилт хүсэе.
2014-11-12
зочин :
маш зөв шийдвэр байна.
2014-11-12
ts. zochin:
ashguy 1 zuvshiltsuld hursend bayar hurgie. amarjargald amjilt husie. ug ni uuruu mundag shuu.
2014-11-12
tom zorilt tavih:
1924 onii baga buurai oron baina gesen jijighen zorilt, mongoliig gadnii tuslamj goridson baga buurai uls heveer bailgasaar 90 jiliig ardaa orhiloo. odoo delhiin hemjeend oyunii asar under tuvshind setgej tom bayan oron bolgoh togtvortoi hugjliin zov bodlogo startegy yavuulan bogino hugatsaand bar uls boloh heregtei tiim tsag irsen baina. amjilt.
2014-11-12
amarjargal gishuund amjilt husee:
ta chadnaa. ediin zasag, uls turiin gesen 2 tom hyamraliig zuv shiideh erhem amarjagal gishuun tand ard tumen asar ikh naidavra tavij itgej baina. amjilt husee.
2014-11-12
жирийн иргэн:
зг удирдах байтугай намынхаа хэдийг ч эвлүүлээд байж чадахгүй,хувийн амбиц хөөсөн ийм нөхөр одоо яах бол оо.ан дампуурчээ.фракцийн зөрчиогүйдээ биш харин хэт зөрчлөөс болоод хэнийх ч биш хүн тавьж байна гэж ойлголоо.
2014-11-12
fhjbvvj:
sain bna. odoo l ta nar uls ornoo bodoj ev negdelteigeer ajjillah h.tei shuu
2014-11-12
zochin:
bayar hurgei. sain ajillaarai.
2014-11-12
лддд:
амаржаргал одоо биднийг амар сайханд минь жаргуулах юм биз дээ...
2014-11-12
eenii:
zuv hunee songojee bayr hurgie shine saidda amjilt husie.an zuv shiidver gargajee bayrlalaa
2014-11-12
zochin:
neg urvasan hun hoyor dahia urvaj l taarna. alban tu*l l avch baival yuch hiihees butsahaa baij dee. tsag hugatsaa haruulna.
2014-11-12
suren:
za ashgui odoo l neg zub boloh shinjtei. ene altanhuyag gej aimshigiin yum uls ornoor toglohoo bolibol taarna. zailah heregtei.
2014-11-12
монгол улс:
одоо л боллоо доо. амраагаа дэмжээд явцгаая. хүний хувьд дажгүй юм шиг байна. харин алтанхуягийг бүү тоогоорой. тэр юу ч хийсэн ард түмэн зөвшөөрөхгүй. харин ч өөртөө - дахь нүхээ ухах болно.
2014-11-12
bold:
an daa ih bayrlalaa. ingej ajillaj baibal ard tumen ta nariig demjine ee. namin ner hundees iluu mongol ulsiin mini erh asig gedeg ni chuyal gedgiig oilgoson gishuuddee baylalaa. odoo busad namuud namiin erh ashigaa hoish tabij uls orniihoo erh ashigiig bodooidoo.
2014-11-12
oyun:
mash zuw shiideld hvrsend bayartai bn, amarjargal gishvvnd ajliin amjilt hvsie!
2014-11-12
оросоо:
маш зөв шийдвэр гаргасан бна эдийн засаг мэддэг энэ хүн л монголыг өөд нь татаж чадна амжилт хүсье
2014-11-12
зочин:
зүйтэй. шинэ ёс- дад амжилт....
2014-11-12
зочин:
ан--ын гишүүд үүссэн нөхцөл байдалд маш зөв шийдвэр гаргасан байна. өөр хувилбар үнэндээ байхгүй шүү дээ!!
2014-11-12
zochin:
mash zovoo hvnee tavij amjilt hvsie uls orni hogjil chuhal bolhoos heseg bvleg hvmvvsiin erh ashig chuhal bish
2014-11-12
bj800:
шинэ ерөнхий сайдад ажлын амжилт хүсье. та чаднааа. ард түмэн бид нар чинь гуйлагчин боллоо шүү.
2014-11-12
жооожооо:
болсон бна одоо хурдал
2014-11-12
aagii:
ene ardchilsan namiin buleg 2 jild gargaagui zov shiudverig ene udaa gargajee. o/h uls ornoo bodjee. edin zasag meddeg hun l ene hyamralig davah ajil hiine shde. ali alind ni amjilt husie
2014-11-12
mongol:
урвагч дулзэнгээр удирдуулаад хаа хурэхээ узэхээр шийдсэн юм байх даа ан. хадан хана л мергене дее. хэдэн сарын емнеес сайд болгосонгуй гээд гоншигноод еренд баригдсан хятад шиг толгой ганзагалаж санаа алдсан хун л байсан даа. уих-с гарна л гэнэ, булгийн хуралдаа суухгуй л гэнэ, ан-ын байгуулсан засгийг огцруулна л гэнэ . нэг л их шантаажилсан барьцгуй л гар байсан. албан тушаал ийм л ид шидтэй байдаг юм бна.
2014-11-12
baadai:
ene ardchilsan namiin buleg 2 jild gargaagui zov shiudverig ene udaa gargajee. o/h uls ornoo bodjee. edin zasag meddeg hun l ene hyamralig davah ajil hiine shde. ali alind ni amjilt husie
2014-11-12