ЗГ хууль зөрчин Б.Билэгтийг халжээ
ЦЕГ-ын дарга асан Б.Билэгтийн нэхэмжлэлтэй Монгол Улсын Засгийн газарт холбогдох иргэний хэргийг өчигдөр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны I шүүхэд хэлэлцсэн. Хэвлэл мэдээллийн зарим хэрэгслээр шүүх хурал хойшилсон тухай ташаа мэдээлэл цацагдсан учир Дүүргийн иргэний хэргийн анхан шатны I шүүхийн Тамгын газрын дарга Э.Батмөнх өнөөдөр албан ёсны тайлбар, мэдээлэл хийлээ.
б
Нэхэмжлэгч Цагдаагийн ерөнхий газрын дарга асан Б.Билэгт нь 2014 оны наймдугаар сарын 15-ны өдөр тус шүүхэд Монгол Улсын Засгийн газрын 2014 оны наймдугаар сарын 14-ний өдрийн 258, 269 дүгээр тогтоолуудыг хүчингүй болгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн олгохыг Засгийн газарт даалгах тухай нэхэмжлэлийг гаргасан байна.
ө
Шүүх нэхэмжлэлийг хүлээж аваад, иргэний хэрэг үүсгэн хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, өчигдөр буюу энэ сарын 11-ний өдрийн 08.00 цагт шүүх хуралдаан товлогдож явагдсан аж. Шүүх хуралдаанаар Засгийн газрын 2014 оны наймдугаар сарын 14-ний өдрийн 258 дугаар тогтоолын 1 дэх заалт, 2014 оны наймдугаар сарын 28-ны өдрийн 296 тогтоолын 1 дэх заалт нь Хөдөлмөрийн болон Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн нь тогтоогдож байгаа тул нэхэмжлэгч Б.Билэгтийг Засгийн газрын тохируулагч агентлаг ЦЕГ-ын даргын үүрэгт ажилд эргүүлэн томилохыг ЗГ-т даалгажээ.
Мөн нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин 3.871.000 төгрөгийг Засгийн газраас гаргуулж Б.Билэгт олгохоор шийдвэрлэсэн тухай мэдээлэв. Уг шийдвэрийг эс зөвшөөрсөн тохиолдолд талууд давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй юм.
ө
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч н.Ариунболд, хариуцагч Засгийн газрыг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр н.Зүмбэрэл ажилласан юм байна.
б
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ