Ерөнхий сайдыг дэвшүүлсэн нь дүрэм зөрчжээ
АН-ын Хяналтын Ерөнхий хорооноос сэтгүүлчдэд мэдээлэл
хийлээ. УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр хуралдаж
Ерөнхий сайдад Р.Амаржаргалын нэрийг дэвшүүлсэн. Харин АН-ын бүлэг
хуралдаж, Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулсан нь тус намын
дүрэм зөрчсөн гэж Хяналтын Ерөнхий
хорооны гишүүд мэдээллээ.
АН-ын дүрмээр Ерөнхий сайдын нэрийг намын дарга санал болгох ёстой аж. Гэтэл УИХ дахь АН-ын бүлэг энэ асуудлыг шийдсэн нь өөрт хамааралгүй зүйлийг өөртөө хамааралтай болгосон байна гэж үзэж байна
Мөн ХЕХ-ний гишүүдийн мэдээлснээр АН-ын Үндэсний Зөвлөлдөх хорооны хурлаас АН-ын бүлэгт Засгийн газрыг эмхлэн байгуулах асуудлаар УИХ-д суудалтай улс төрийн намуудтай зөвшилцөх эрхийг өгсөн болохоос бус Ерөнхий сайдын нэрийг тодруулахыг тогтоолд дурьдаагүй гэв.
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ