Шийдвэр гүйцэтгэгчид БНСУ-д сургалтад хамрагдав

img

 

Европын сэргээн босголт хөгжлийн банк, Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагаас “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын чадавхийг бэхжүүлэх” төслийг хэрэгжүүлэхээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргатай хамтран ажиллах “Санамж бичиг” байгуулсан аж.

s

Уг төслийн хүрээнд Шийдвэр гүйцэтгэгчдийг чадавхижуулж,сургагч багшаар бэлтгэх асуудлыг чухалчилсан байна. Тиймээс Европын сэргээн босголт хөгжлийн банк, Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын хуулийн ахлах зөвлөхөөр ахлуулан Шийдвэр гүйцэтгэх газрын 10 албан хаагч энэ сарын 03-08-ний өдрүүдэд БНСУ-д сургалтад хамрагджээ.

s

Тэд энэ өдрүүдэд тус улсын Дээд шүүх, дүүргийн шүүхүүдтэй танилцаж, БНСУ-ын шийдвэр гүйцэтгэх тогтолцоо, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны онцлог, үл хөдлөх болон хөдлөх хөрөнгийг худалдан борлуулах онцлог, шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд туслах ажиллагаа зэрэг сэдвээр туршлага судлаад иржээ.

s

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ