Төсвийн хэлэлцүүлгийг түр завсарлажээ

img

Төсвийн байнгын хорооны өнөөдөр  үдээс өмнө хуралдахаар тов гарсан боловч  Ажлын хэсгийн саналыг нэгтгэж дуусаагүйн улмаас  16.00 цаг хүртэл хойшилсон юм.

df

Хуралдаанаар  Монгол Улсын 2015 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөсөн байв.  Харин үдээс хойшхи хуралдааны эхэнд хуулийн төслийг дараагийн хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийг ахалж ажилласан гишүүн Б.Болор, ажлын хэсэг 2015 оны төсвийг хэмнэлттэй, арай илүү эрүүл, бодит болгох зорилтыг тавьж ажилласан гээд  байнгын хороод болон нам, эвслийн бүлгүүдийн саналыг авч нэгтгэснийг онцолжээ.

df

Гишүүд Ажлын хэсгийн санал дүгнэлтийг тараахыг хүлээж байх явцад хуралдаан даргалагчийн зүгээс саналыг нэгтгэх явцад зарим техник ажиллагаа шаардлагатай байгаа тул хуралдааныг түр завсарлуулсан байна.

df

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

unshigch:
uul ni shine es tomilogdsoni daraa tosvoo batalval zygeersen. altangadasinhan odoo sandal shireeteigee zuuraldahgyi es-g hurdan tomiluulah heregtei
2014-11-12