Эд эдлэл олдоно

img

Аргын тооллын 2014.11.13, Пүрэв гариг, билгийн тооллын 22, найралт эх одтой шар хулгана өдөр. Өдрийн наран 08 цаг 16 минутад мандаж, 17 цаг 36 минутад жаргана. Тухайн өдөр бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

б

Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, гарагийг тахих, хүүхэд үрчлэн авах, бүтээл туурвил эхлэхэд сайн. Улаа гаргах, хиншүү хярвас гаргах, төлөг тавих, морь уралдахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ ундаа олдоно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ