Мэргэжлийн Засгийн газар байгуулах ёстой
УИХ дахь АН-ын бүлэг өчигдөр фракцийн хуваагдалгүйгээр хуралдаанд оролцогчдын 100 хувийн дэмжлэгтэйгээр Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайдад Р.Амаржаргалыг сонгохоор шийдвэрлэсэн юм. Энэ бол сонгуулийн дараа хуваах “бялуу” биш. Харин хямралтай тэмцэх, мэргэжлийн Засгийн газар байгуулах ёстой юм шүү. Эе эвийг хичээж ажиллаарай гэдгийг бүлгийн гишүүд захисан байна. Ингээд Ерөнхий сайдад Р.Амаржаргалыг дэмжсэний дараа бүлгийн гишүүд түүнд хандаж хэлсэн үгийг тоймлон хүргэж байна.
s
Л. Гантөмөр: Улс орны эдийн засгийн асуудал чухал. Гэхдээ намын эв нэгдлийг бас орхигдуулж болохгүй. “Шинэчлэлийн” Засгийн газар ТҮЦ машиныг нэвтрүүлснээр хүнд суртлыг халж чадсан. Мөн “11-11” төвийг ажиллуулснаар иргэдийнхээ дуу хоолойг шууд сонсох боломжтой болсон юм. Энэ мэт сайн ажлуудынхаа талаар олон нийтэд дутуу дутуу мэдээлсэн зүйл байгаа.
sa
Л.Эрдэнэчимэг: Сонгинохайрхан дүүрэг бол 300 мянган хүн амтай. Үүний 85 хувь нь гэр хороололд амьдардаг. Тэдний амьдралыг дээшлүүлэхийн тулд нийслэлийн удирдлагуудтай нягт хамтран ажиллах хэрэгтэй. Тэтгэвэр тэтгэмж, цалин хөлсийг нэмэгдүүлэх болон ажлын байр шинээр бий болгоход анхаарч ажиллаарай.
s
Д.Эрдэнэбат: Ардчилсан нам “Монгол хүн-2020” хөтөлбөрийг боловсруулахад мөн түүнийг хэрэгжүүлэхэд онцгой анхаарч ажилласан. Энэ хөтөлбөрийн хэрэгжилтийг үргэлжлүүлэн хангаж ажиллаарай. Энэ хүнд үед бүсээ чангалж ажиллах нь зөв. Гэхдээ цалин, тэтгэврийг нэмэх хэрэгтэй.
s
Д.Зоригт: Монголын төр хэлсэн үгэндээ эзэн байх ёстой. Аж ахуйн нэгжүүдийн татварыг бууруулах ёстой. Татварын хэмнэлтээрээ аж ахуйн нэгжүүд цалингаа нэмэх, ажлын байр нэмэгдүүлэх боломжтой болно.
sa
М.Батчимэг: Ерөнхий сайд хэн байхаас үл хамаарч засаглалын хямрал туулна. Зохион байгуулалт, тогтолцоонд гажиг байна. Улсын Их Хурал нь Засгийн газрынхаа гишүүдийг томилж байгаа цагт гүйцэтгэх засаглал нь хараат бус байж чадахгүй. Иймд Засгийн газрын хараат бус байдлыг хангах хуулийн төслийг ирэх хаврын чуулганаар хэлэцэх шаардлагатай.
s
С.Одонтуяа: Төр бизнес хийхээ больё. Хувийн хэвшлийнхэн маш хүнд нөхцөлд ажиллаж байгаа. Эдийн засгийг хүндрэлээс гаргах гол хүчин зүйл бол хувийн хэвшлийнхэн. Тиймээс татварыг бууруулахад анхаарч ажиллаарай. Татварыг бууруулснаар ажил олгогчид ажилчдынхаа цалинг нэмэх боломжтой болно. Үүнийг хийж чадна гэдэгт танд итгэж байна.
s
Ж.Батзандан: Ерөнхий сайд Ардчиллын үнэт зүйл, үзэл санааг эрхэмлэж ажиллах ёстой. 30 гаруйхан насандаа та энэ албыг хашиж байсан. 17 жилийн дараа дахиж хашиж байна. Залуусаа дэмжиж ажиллаарай. Улсынхаа эдийн засгийг макро түвшинд нь харж ажиллаж чадна гэдэгт итгэж байна.
s
Д.Ганбат: Би Ерөнхий сайд хийх түвшинд хүрсэн улс төрч биш. Харин Р.Амаржаргал энэ албыг сайн хашиж чадна. Хямралаас гарах хэрэгтэй. Оюутолгойн 2-р төсөл, өмч хувьчлал гээд шийдэл хүлээсэн олон ажил байна. Үр дүн хүлээж байгаа шүү.
s
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ