Юнивишний хэрэглэгчид SPS НD сувгийг тольдоно
Юнивишн компани энэ удаад SPS НD сувгийн хамт олонтой нэгдэн спортод дуртай, сонирхолтой үзэгчдэдээ зориулан IPTV-ээрээ SPS World, SPS Prime, SPS Action, SPS Plus сувгуудыг албан ёсны эрхтэйгээр хүргэж эхлээд байна. Хоёр байгууллага гэрээгээ баталгаажуулж, туг солилцох албан ёсны үйл ажиллагаа өнөөдөр боллоо. Энэхүү үйл ажиллагаанд Юнител группийн тэргүүн дэд захирал Г.Болд, SPS телевизийн захирал Н.Наранбат зэрэг албаны хүмүүс болон хөлбөмбөгийн фанатууд, хөлбөмбөгчдийн төлөөлөл оролцсон юм.
ө
Ингэснээр Юнивишний IPTV-ийн хэрэглэгчид Аваргуудын лиг, Английн примьер лигийн хөл бөмбөгийн гайхамшигтай гоолууд, холимог тулааны UFC-ийн тоглолтууд зэрэг тив дэлхийн гайхалтай тэмцээнүүдийг шууд хүлээн авч үзэх боломжтой болж байна. Ийнхүү хөл бөмбөгийн фанатууд болон спорт сонирхогчид хүссэн тэмцээнээ ухрааж, гүйлгэж үзэх нь ээ.
ө
Мэргэжлийн спортын дэлхийн шилдэг тамирчдын сэтгэл хөдлөл, ширүүн өрсөлдөөний догдлом агшин бүрийг бодитоор харуулах SPS НD сувгуудаа Юнивишний IPTV-ийн 612-615 дээр тааруулан үзээрэй.
ө
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ