АСЕМ-д 40 тэрбумыг зарцуулах уу?
2016 онд АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалт Монгол Улсад зохиогдоно. Энэ арга хэмжээний бэлтгэл ажилд зориулж 2015 оны улсын төсөвт 5 тэрбум төгрөг нэмэх санал оруулсан нь дэмжигдсэн юм. Ирэх онд дээд хэмжээний уулзалтад зориулсан бэлтгэл ажилд нийтдээ 9,5 тэрбум төгрөг суутгахаар болжээ.
бө
УИХ-ын гишүүн С.Оюун “АСЕМ-ийн арга хэмжээ гэдэг мэдээж томоохон ач холбогдолтой хурал болох байх. Энэ арга хэмжээнд нийт хэдэн төгрөг зарцуулж байна вэ, Хэдэн гишүүн оролцох вэ? УИХ-ын гишүүн Б.Болор энэ асуултад “УИХ-ын Тамгын газраас ирсэн энэ саналд 50-иод орны 400 гаруй парламентын гишүүнд ирнэ” гэсэн юм.
бө
Ямартай манай улсад зохион байгуулагдах олон улсын томоохон арга хэмжээнд нийтдээ 40 орчим тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн сурагтай. Хэдийгээр олон улсын томоохон арга хэмжээ хэдий ч манай төр, засгийнхан “хөнжлийнхөө хэрээр хөлөө жийж, бэлтгэл санхүүжилтийг нарийн тооцоолон гаргах нь зүйтэй болов уу. Дээр нь олон улсын гэх нэрийн дор төсвийн мөнгийг үрэн тарах хийх санаархал ч өвөрлөөгүй байгаасай.
өа
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ