Орос руу визгүй зорчих эрх 00.00 цагт нээгдэнэ
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины манай улсад хийсэн ажлын айлчлалын үеэр 10 гаруй баримт бичигт гарын үсэг зурсан. Эдгээрийн нэг нь Монгол, Оросын иргэд харилцан визгүй зорчих хэлэлцээр энэ сарын 14 буюу маргаашнаас эхлэн хэрэгжих нээ. Визгүй зорчих асуудлаар ОХУ-ын ЭСЯ-ны Консулын хэлтсийн дарга В.В.Горячев, Монгол Улсын ГХЯ-ны Консулын газрын дэд дарга Н.Батаа нар өнөөдөр мэдээлэл хийлээ.
a
Монголын цагаар өнөөдрийн 00.00 буюу шөнийн 24 цагаас эхлэн хоёр орны иргэд харилцан визгүй зорчих эрх хүчин төгөлдөр болох юм. Монгол Улсын болон ОХУ-ын иргэд харилцан зорчих нөхцөлийн тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын өнгөрсөн есдүгээр сарын 3-ны өдөр байгуулсан хэлэлцээр ёсоор хоёр улсын иргэд 30 хоног харилцан визгүй зорчих боломжтой болж байна. Ингэхдээ визгүй зорчих нийлбэр хугацаа нь иргэн тухайн улсад анх зорчсон өдрөөс эхлэн 180 хоногт буюу зургаан сарын хугацаанд нийт 90 хоногоос илүүгүй байхаар гэрээнд заасан байна. Харин 30 хоногоос дээш хугацаагаар зорчих, оршин суух, хөдөлмөр буюу арилжааны үйл ажиллагаа эрхлэх бол зохих журмын дагуу виз авах юм байна.
sa
Энэхүү гэрээ хүчин төгөлдөр болсноор хоёр улсын иргэд харилцан зорчихдоо өөрийн улсын хүчин төгөлдөр гадаад паспорт, иргэний үнэмлэх зэргийг биедээ авч явж байхад болох аж. Харин Монгол Улсад амьдардаг орос иргэд, ОХУ-д амьдардаг монгол иргэдийн хувьд энэхүү визны асуудал хамаарахгүй гэдгийг албаныхан хэлж байна.
s
Мэдээллийн дэлгэрэнгүйг эргэн хүргэх болно.
a
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ