Академич Х.Намсрайд Чингис хааны одон гардуулна
Шинжлэх ухааны салбараас анхны "Чингис хааны одон"-тон төрөх нь. Тодруулбал академич, физикч Х.Намсрайд Чингис хааны одонг гардуулахаар болжээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар олгодог уг одонг энэ сарын 23-нд Төрийн ордонд гардуулах юм байна.
х
Академич Х.Намсрай нь 2012 онд “Бодисын бүтцийн тулгуур судалгаа ба шинжлэх ухаан, технологийн суурь мэдлэгийн үндсүүд” бүтээлээрээ Шинжлэх ухааны салбарын шилдэг бүтээлийн эзэн болж байсан юм. Түүнийг онолын физикийн салбарт Намсрайн онол, Намсрайн дөхөлт, Намсрайн арга, Намсрайн схем, Намсрайн хязгаарлалт гэсэн нэр томъёогоор нь дотоод, гадаадын эрдэмтэд андахгүй гэдгийг хэвлэлүүд онцлон тэмдэглэжээ.
ы
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ