Р.Амаржаргалыг ҮЗХ дэмжих үү
АН-ын ҮЗХ-ны ээлжит бус хурал өнөөдөр 17.00 цагт болно. Энэ хурлаар Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох асуудлыг хэлэлцэнэ. ҮЗХ-ны хурлаас Ерөнхий сайдыг тодруулах даалгаврыг УИХ дахь АН-ын бүлэгт өгсөн. Энэ дагуу АН-ын бүлэг хуралдаж, УИХ-ын гишүүн Р.Амаржаргалыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлээд байгаа юм. Түүнийг Монгол Улсын 28 дэх Ерөнхий сайдаар томилох эсэхийг АН-ынхан өнөөдөр шийднэ. Үүний дараа томилгооны асуудлыг УИХ-аар хэлэлцэж, эцсийн шийдвэрийг гаргана.
ө
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ