Өнөөдөр төсөв батлагдана

img

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр болно. Энэ хуралдаанаар Монгол Улсын 2015 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийнэ. Үргэлжлээд Төсвийн байгуулалтын байнгын хороо төсвийн хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, дөрөв дэх хэлэлцүүлэгт бэлтгэнэ. Үүний дараа үдээс хойш чуулган дахин хуралдаж, ирэх оны төсвийг батална. Учир нь төсвийн хуулийг энэ сарын 15-ны дотор батлах хуулийн заалттай юм.

б

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ