Дэлхийн 382 сая хүн чихрийн шижинтэй

img

Өнөөдөр “Чихрийн шижин өвчнөөс ирээдүйгээ хамгаалах” дэлхийн өдөр. Чихрийн шижинтэй тэмцэх энэ өдрийг НҮБ-ын гишүүн 160 гаруй улс орон, Олон улсын чихрийн шижин өвчний эсрэг холбооны харьяа 200 гаруй нийгэмлэг, эрүүл мэндийн байгууллага, Засгийн газар болон чихрийн шижин өвчтэй хүмүүс, тэдгээрийн гэр бүл хамтран тэмдэглэн өнгөрүүлдэг юм байна. Харин манай улсын Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дэмжлэгтэйгээр Нийслэлийн эрүүл мэндийн газар, УНТЭ-ийн Диабетын төв, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуультай хамтран “Чихрийн шижин өвчнөөс ирээдүйгээ хамгаалья” уриан дор энэ өдрийг тэмдэглэх аж.  Чихрийн шижин өвчин нь нийт халдварт бус өвчний дотор 0.84 хувийг эзэлж, 10 000 хүн амд 58.3 байгаа нь өмнөх оноос 8.4-өөр нэмэгджээ. Хүйсийн хувьд эрэгтэйчүүд 10 000 хүн амд 56.4, эмэгтэйчүүд 10 000 хүн амд 60.1 байна. Насны бүлгээр 45-65 насныханд хамгийн өндөр тохиолдож 10 365 буюу 10 000 хүн амд 222.7 тохиолдож байгаа нь өнгөрсөн оноос 30.1-ээр нэмэгдсэн байна.

а

Чихрийн шижинтэй тэмцэх олон улсын нийгэмлэгийн хамгийн сүүлийн үеийн тооцоогоор дэлхийн хэмжээнд чихрийн шижин өвчинтэй 382 сая хүн амьдарч байгаа бөгөөд 2035 он гэхэд 592 саяд хүрч дэлхийн 10 хүн тутмын нэг нь энэ өвчинд өртөхийг анхааруулжээ.

ё

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ