Өнөөдөр болох үйл явдлын тойм
10:00-12:00 цагт Стандартчилал, хэмжил зүйн газар 2002 онд Засгийн газрын 146 дугаар тогтоолоор “Чанарын болон байгаль орчны удирдлага (менежмент)-ыг дэмжих үндэсний хөтөлбөр” батлагдсаны дагуу "Монгол Улсын чанарын хөтөлбөр" сэдвээр дугуй ширээний уулзалт зохион байгуулж байна. Энэ уулзалтанд Чанарын хөтөлбөр боловсруулах ажлын хэсэг, МХЕГ, ШӨХТГ, Европын холбооны төслийн төлөөллүүд оролцоно. Утас: 99006864
б
Засгийн газрын 11-р байрны V давхарт
10:00 цагт ХЭҮК Өмнөговь аймгийн ИТХ-тай Санамж бичиг байгуулна.
б
НЗДТГ-ын Хүндэтгэлийн танхимд
10.00 цагт Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Люксембургийн их гүнт улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй Зүрх судасны төв, эх нярайн эрүүл мэнд ба цахим эрүүл мэндийн өргөжил төсөл хоорондын хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурах ёслол болно.
ө
Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын хурлын танхимд
10:00 цагт Хүүдийн эрхийн тухай НҮБ-ын Конвенцийн хэрэгжилтийн нийлэлийн тайлан илтгэлийн төслийн хэлэлцүүлэг болно. Харилцах утас: 94839684
б
Нийслэлийн иргэний танхимд
09:00-11:00 цагт Гэр бүл, хүүхдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх “Хайрын гар” аянд их, дээд сургуулиудын 500 орчим сайн дурын оюутан залуус нэгдэж “Хайрын гар” сайн дурын цугларалт хийнэ.
11.00-13.00 цагт Чингисийн талбайд энэхүү аянтай холбоотой арга хэмжээ болно. Утас: 94839684
ө
Корпорайт зочид буудлын 5 давхарт
10:00 цагт JCI Монгол байгууллага, Хотын захиргаатай хамтарч замын түгжрэлийг бууруулах чиглэлээр хийгдэх ажил, шийдлийг тодорхойлох Түгжрэл-Хотын шийдэл форум болно. Нийслэлийн холбогдох албаныхан эрдэмтэн судлаачид оролцоно. Сэтгүүлчид та бүхнийг урьж байна. 99666553, 99117423
б
МХЕГ-т
10:00 цагт МХЕГ-ын даргын зөвлөлийн хурлаар Малын эмэнд хийгдсэн хяналт шалгалтын дүн, 11:00 цагаас Хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд хийсэн хяналт шалгалтын дүнг тус тус хэлэлцэнэ. Сэтгүүлчдэд нээлттэй. Лавлах утас 91989890
ы
MNC телевизийн хэвлэлийн хурлын зааланд
12:00 цагт Монгол Консерватив намаас "Монгол Улсад хямрал нүүрлэлээ" хэвлэлийн бага хуралтай
б
Үндэсний мэдээллийн төвд
12:30 цагт иргэн Ж.Энхбат АТГ-ын талаар мэдээлэл хийнэ.
б
СБД-ийн 29-р сургуулийн Хурлын зааланд
11:00 - 13:00 цагт “Хос хэл соёлын арга зүйг”-г нэвтрүүлэх төсөл”-ийг 2014-2016 онд хэрэгжүүлэхээр болсон ба төслийн хүрээнд Монголд анх удаа 0-3 настай сонсголын бэрхшээлтэй хүүхдийг боловсролд эрт оролцуулах хөтөлбөрийн нээлтийн ажиллагаа болно. Нээлтэд БШУЯ, Америкийн олон улсын хөгжлийн агентлаг (USAID), Дохионы хэлний хэлмэрч орчуулагчдын холбоо ТББ, Нийслэлийн боловсролын газар, Дүүргийн боловсролын газар болон бусад байгууллагууд оролцоно.
б
Тусгаар Тогтнолын ордонд
19:00 цагт Мөнх цохилох зүрх бүх оддын нэгдсэн хандивын тоглолт болно. Холбоо барих 88818878
f
Shuud.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ