Өнөөдрөөс Орос руу визгүй зорчино

img

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины манай улсад хийсэн ажлын айлчлалын хүрээнд гарын үсэг зурсан баримт бичгүүд эхнээсээ хэрэгжиж эхэллээ. ОХУ болон Монголын иргэд харилцан визгүй зорчих хэлэлцээр өнөөдрөөс албан ёоор хэрэгжиж байна. Ингэснээр Орос, Монголын иргэд 30 хоногийн хугацаанд харилцан визгүй зорчих юм. Визгүй зорчих нийлбэр хугацаа нь тухайн иргэн анх орсон өдрөөс эхлэн 180 хоног буюу зургаан сарын хугацаанд 90 хоногоос илүүгүй байна. Харин 30 хоногоос дээш хугацаагаар зорчих, оршин суух, хөдөлмөр буюу арилжааны үйл ажиллагаа эрхлэх бол зохих журмаараа виз авна.

г

1995 оноос эхлэн хоёр орны иргэд харилцан визтэй зорчих болсон бөгөөд 1998 онд Монголын талаас дахин визгүй зорчих хүсэлт тавьж байжээ. Энэхүү хүсэлт ийнхүү 19 жилийн дараа албан ёсоор шийдэгдэн монголчууд ОХУ руу визгүй зорчих боломжтой боллоо.

б

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочинф:
за наад визгүй гээд байгаа чинь шааааал худлаа шүү тэр гэрчилгээ авна гэсэн байгаа нь виз авахаас 7-н доор юм байгаа харж л байгаарай оросуудийг ямар мэдэхгүй биш манайхаан визгүй гэж андуурч шааж ороод балрав аа гол нь тэр гэрчилгээ шүүүүүү
2014-11-14