Халаалтын зуух суурилуулжээ

img

Сонгинохайрхан дүүргийн 118 дугаар бүрэн дунд сургууль өндөр үр ашигтай, хүчин чадал сайтай халаалтын зуухтай болжээ. Монгол, Япон улсын Байгаль орчны яамны хамтын ажиллагааны “Нүүрстөрөгч багатай хөгжлийн түншлэл”-ийн хүрээнд хүлэмжийн хийг бууруулах өндөр бүтээмж бүхий нам даралттай халаалтын зуухыг нийлүүлэн, суурилуулж байгаа аж. “Сүүри Кэйкакү”,  “Ану сервис” компаниуд хамтран гүйцэтгэсэн халаалтын зуух нь халаалтын зориулалттай халуун усаар дулаанаа хангах юм байна.  Ингэснээр нүүрсний хэрэглээ эрс багасгаж, тэр чинээгээр нүүрстөрөгчийн ялгаруулалтын хэмжээг бууруулж агаарын бохирдлыг багасгах аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

bold:
saihan medee bna ene zuuhiig huwiin hewshil ail urhud uguh u baga owriin zuuh baina u medeelel haanaas awah we
2014-11-14