Төсвийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар ирэх оны төсвийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. 2015 оны улсын төсвийн төслийн эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар дүгнэлтийг Төсвийн байнгын хорооны дүгнэлтийг танилцуулсны дараагааар гишүүд ажлын хэсгээс асуулт тавьж байна.
р
Хүний хөгжлийн сангийн үндсэн төлбөр, урьдчилгаа төлбөрийн зардлууд, Засгийн газрын бондын талаар гишүүд асууж байлаа. Төсвийн зарлагыг 7.6 их наяд төгрөгөөс дээшгүй байна гэсэн нь эцсийн хэлэлцүүлэгт оруулж байгаа саналаар 100 сая гаруй төгрөг хасагджээ. Мөн төсөвт шинээр объект барих талаар тусгагдаагүй байна.
а
УИХ-ын гишүүд асуулт асууж дууссаны дараагаар гурав дахь хэлэлцүүлэг дуусч, дөрөв дэх буюу эцсийн хэлэлцүүлэгт шилжлээ. Улсын төсвийн эцсийн хэлэлцүүлгийг хурал даргалагч зүйл тус бүрээр санал авдаг байна. Тиймээс гишүүдийг чуулганы танхимд орж ирэхийг УИХ-ын дарга анхаарууллаа.
х
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ