Далаад оныхонд даруулга хэрэггүй болжээ

img

Яг одоо Ардчилсан намын далаад оны даруулгатай залууст ингэж уриалмаар санагдана.

ё

Ардчилсан намын сүүлийн хэдэн өдрийн үйл явдлыг харахад эдгээр залуусын орон зай илт үгүйлэгдэж эхэлжб айна. Аливаа зүйл шинэчлэгдэж өөрчлөгдөж байж ок хөгждөг болохоос өнгөрсөнтэйгээ зууралдаад байвал сүйрэл рүүгээ л улам ойртоно гэсэн үг. Ажлаа муу хийж байгаа хүнд хариуцлага тооцох асуудал байдаг л нэг жишиг. Харин намаа ялагдалд хүргэсэн, намаасаа урвасан хүмүүсийг ардчиллынхан толгойг нь илсээр байсан нь өнөөдөр ийнхүү намаа дампуурахад хүргээд байна. Аль арав гаруй жилийн өмнө Р.Амаржаргал засаг тэргүүлсэн нь шинэ содон, шинэлэг ажил болж байсан нь үнэн ч өнөөдрийн хувьд өндөгнөөс хэврэг ажил болно. Ардчилсан намаа сөхрүүлж байсан Р.Амаржаргал өнөөдөр алтаар үнэлэгдэх хүн болтлоо хувирсан нь гайхалтай. Арав гаруй жилийн өмнөх байтугай арав хоногийн өмнөх зүйл хурдацтайгаар өөрчлөгдөж буй нийгэмд амьдарч байгаагийн хувьд Р.Амаржаргалын сонголт арай биш санагдана.

ө

УИХ-ындарга З.Энхболд ч намын дарга болох санаархалаа олон нийтэд ил тодоор зарласан. Хэрэвзээ тэр намын дарга болох хүслээ биелүүлж чадвал ердөө сарын дараа л засаг дахин хөмрөх аюултай. Өнөөдөр шилжилтийн үе шиг засгаа нурааж, буулгаж тоглодог үе хэдийнэ өнгөрсөн. Хүнд төлөвших нас гэж байдаг шиг улстөрд ч төлөвшилт хэрэгтэй.

а

Хотын мэр Э.Бат-Үүл парламентад сууж байхдаа намынхаа эсрэг хамгийн олонтаа сөрж байсан хүн. Өдгөө хотын дарга болоод ч өөрчлөлт ирсэнгүй.  Хотын парламентад хамгийн олон залуус байдаг ч хуучинсаг үзлийнхээ гайгаар залуусаа дэмжих бус хавчсаар байгаа. Салхи оруулахгүй бол ямар ч зүйл мууддагийн адилаар өнөөдөр улстөрийн “хуучин хурандаа” нараас болж парламент ч, хот ч амьдрал буцалж байдаг газар биш албан тушаалтнуудын хорхойгоо дардаг газар болжээ.

м

Эдгээр хүмүүс улстөрд олон жил явсан нь үнэн боловч одоогийн улстөрийн оронзайд “цомхтголд” хамгийн түрүүнд орох хүмүүс. Улстөрд буг болтлоо амьдарсан тэд өнөөдөр улс орныгсэвхийтэл өргөнө гэдэг бол үлгэрийн далай. Хатуухан хэлэхэд, урвагч, Дүлзэн, Түгжилүүдэд улстөрд орон зай байхгүй болсон. Парламентаасаа эхлээд хотыг тэр чигээр нь эзэгнэсэн хуучинсаг үзэлтнүүд, хувийн амбицтангуудаас болж Ардчилсан нам ч, эх орон ч хөгжихөө  болилоо. Далаад оны даруулгатай залуус хэдий болтол намынхаа фон болж зогсох вэ.Түүний оронд зоригтойгоор хөдөлж, намаа төлөөлөх тэргүүн эгнээнд гарч ирэх цаг нэгэнт болжээ.

а

Алийн болгон залуус хэмээн дарагдаж явах вэ. Гурван удаа парламентад сонгогдсон Л.Гантөмөрийг залуу, шинэ хүн гэх нь зохисгүй. Хоёр удаа сонгогдож, Хуульзүйн сайдын албыг хашиж буй Х.Тэмүүжинг хүүхэд гэж нэрлэвэл гомдоно.

с

Сайдын албанд хэдэнтээ зүтгэсэн, сур элдүүр нь ханасан Ч.Сайханбилэгийг туршлагагүй гэх нь өрөөсгөл. Улстөрийн тэмцлийг удаан жил улс төрд бугшсан нь бус урагшаа тэмүүлэх зүрх, зоригтой залуус л хийдэг юм. Эрх баригчид өнөөдөр шинэ залуу боловсон хүчнээ дэмжиж, шат ахих уу, эсвэл хар үс нь цагаан болтлоо улстөрийн салбарт олон жил бугшсан хууччуулаа дэмжих үү гэдэг хатуухан бөгөөд хариуцлагатай сонголтын өмнө ирээд байна.

с

Дахин хэлэхэд, далаад оныхонд даруулга хэрэггүй болжээ. Ачааны хүндийг арал бяр нь жигдэрсэн залуус л үүрдэг болохоос амнаас цаашгүй болсон хөгшчүүл үүрдэггүй билээ.

а

Б.Цэцэ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
далаад оныхонд даруулга хэрэгтэй.. ч.сайханбилэг туршлагагүй, амнаас цаашгүй, хувийн амбицтан.
2014-11-15
zochin:
edgeer zaluus amaaraa l baishin barihaas ,garaaraa baishin barij chadahgui uls shuu dee..
2014-11-15
medehuu:
uls tord 40-50 zaluu nas 50-60 id nas alich ulsad iim bdag
2014-11-14
монгол хүн:
уул нь анамын одоогийн лидерүүд өнөөдөр л жинхэнэ төр барьдаг насан дээрээ байна л даа даан ч төлөвшиж чадаагүй болохоос 70-аад оныхон ч ах нараа дууриагаад төрийн ачааг үүрэх чадвараар хомсхон мэт ээ. төр барина гэдэг бусдын төлөө өөрийгөө золиослох чадвартай хүний л хийх ажил болов уу одоогийн манай 77 ухаантан 2 улаан хоолойноос цаашхийг харахгүй мэт
2014-11-14
boldoo:
zov demjij bna.
2014-11-14
zochin:
vnen vg shar tos
2014-11-14
хөөш чи:
яасан эргүү гар вэ
2014-11-14
nnnnnnn:
70 oniixon bol 35-45 nasniixan id doroo darsan at gedeg bilyy id nasandaa yavj bgaa selem l gesen yg
2014-11-14
иргэн:
70-аад он энэ тэр гээд яах вэ. хэдэн ч оных бай хүн нь л биш бол буруу байдаг. харин энэ 3 залуу улстөрч бол яг л ид хав нь ханаж байгаа 3 даа. ес болгоход хэн ньч хийнэ. хийх хийхдээ арай өөр шинэлэг байдлаар хийнэ. харж л байгаарай.
2014-11-14
иргэн:
70-аад он энэ тэр гээд яах вэ. хэдэн ч оных бай хүн нь л биш бол буруу байдаг. харин энэ 3 залуу улстөрч бол яг л ид хав нь ханаж байгаа 3 даа. ес болгоход хэн ньч хийнэ. хийх хийхдээ арай өөр шинэлэг байдлаар хийнэ. харж л байгаарай.
2014-11-14
зочин:
энэ үнэн шүү нөгөө л гудамжинд жагсаж байсан гарууд л байсаар байна шүү дээ, тийм л болохоор ан гудманд жаг*г шта* төр барьдаг нам болж төлөвшихгүй байна. залуу үе нь илт үгүйлэгдэж байна.
2014-11-14
төөгий:
захиалага байна хаха
2014-11-14
zochin:
ed nar yu ch hiij chadaagvi harin sain hulgai hiisen nvgel hvdeeree garna bvgd zailah estoi
2014-11-14
dgdeff:
shal utgaggui teneg ume bichih um. mal setguulchiin teneg niitlel
2014-11-14
zochin:
iim 70-aad oniihon hereggyi dee.dandaa hund dolignoj garch irsen 3 balai baina.gehdee oboo mungutei bolson ym baina lee.
2014-11-14
kkkkkgghj:
3 mal 3 shog gar
2014-11-14
багий:
"ачааны хүндийг арал бяр нь жигдэрсэн залуус л үүрдэг болохоос амнаас цаашгүй болсон хөгшчүүл үүрдэггүй билээ" гэнэ үү чи цьэ цьэ гуай
2014-11-14
багий:
битгий солиор б овогт цьэ цьэ
2014-11-14
багий:
битгий хуц б овогт цьэ цьэ
2014-11-14
biil b.a:
altsanhui odoo bolildoo haaltiin gereenii heden setgyylch geh yumnuudaaraa yanz byriin yum bichyylj tarhi ugaahaa boliochee chinii unadag bygd chamaas l bolson shyy dee chi yaj 2 jil e/s huuj baisan be odoo boli an odoo naad hynee namaas ni huuguud gishyynees ni tataachee naad altangudasnuud chini namiig chine taraalaa shyy dee yzh-n gishyydee oilgooch ee eebii multarch l baisan arai iim muuhai yum araas ni hiideggyi l baisan biz dee altsanhui altangudasiig namaas huuguuchee!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
2014-11-14