Хамгийн баян нь Сангийн сайд
Чуулганы нэгдсэн хуралдаанаар ирэх оны улсын төсвийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. Ирэх онд төсвийн Ерөнхийлөн захирагч нарын зарцуулах хөрөнгийг тус тус санал хураалт явуулан батлав.
1
Жишээлбэл, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар 7.6 тэрбум,
УИХ-ын дарга 27 тэрбум,
Үндсэн хуулийн Цэцийн дарга 722.4 сая төгрөг,
Улсын Дээд шүүхийн дарга 3.9 тэрбум,
ШЕЗ-ийн дарга 8 тэрбум,
ХЭҮК-ийн дарга 846 сая төгрөг,
Улсын Ерөнхий прокурор 20 тэрбум,
ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга 2 тэрбум,
АТГ-ын дарга 9 тэрбум, СЗХ-ны дарга 3.6 тэрбум,
ТАЗ-ийн дарга 630.7 сая,
ҮСГ-ын дарга 8 тэрбум,
СЕХ-ны дарга 950,2 сая төгрөг тус тус зарцуулах юм байна. Мөн
Монгол Улсын Ерөнхий сайд 86.5 тэрбум,
Монгол Улсын Шадар сайд 113.7 тэрбум,
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга 22.8 тэрбум,
БОНХ-ийн сайд 80.4 тэрбум төгрөг,
Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны сайд 56.5 тэрбум,
Сангийн сайд 2.2 их наяд,
Хуульзүйн сайд 425.3 тэрбум,
Барилга хот байгуулалт, зам тээврийн сайд 324 тэрбум,
Батлах хамгаалахын сайд 201.2 тэрбум,
БШУ-ны сайд 1.3 их наяд,
ССАЖ-ын сайд 214.7 тэрбум,
Уул уурхай, эрчим хүчний сайд 98.3 тэрбум,
ҮХАА-н сайд 167.6 тэрбум,
Хөдөлмөрийн сайд 410.8 тэрбум,
ХАХНХ-ын сайд 409.3 тэрбум,
Эрүүл мэндийн сайд 606.1 тэрбум төгрөгийг тус тус хуваарилжээ. Засгийн газрын гишүүдээс ирэх онд хамгийн их төсөв зарцуулах эрх мэдэл бүхий эрхэм Сангийн сайд аж. Гишүүд төсвийн ерөнхийлөн захирагч нарт хуваарилсан хөрөнгийг 92 хувийн саналаар баталлаа.
с
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ