Оюутнууд Бээжингийн удирдлагуудтай уулзана

img

Өнгөрсөн есдүгээр сараас эхлэн нээлттэй сонгууль явуулахыг шаардаж, жагсаал зохион байгуулж буй Хонконгийн их сургуулийн оюутны төлөөлөл маргааш Бээжин хотноо очиж, тус улсын удирдлагуудтай уулзахаар болсон гэж “Ройтерс” агентлаг мэдээллээ. Хонконгийн оюутны холбооны тэргүүн Алекс Чоу, дэд тэргүүн Эсон Чун, Ардчилсан оюутан холбооны тэргүүн Натан Ло нар маргааш Бээжинд БНХАУ-ын Ерөнхий сайд Ли Кэцянтай уулзахаар төлөвлөж, аль хэдийнэ уулзах цаг авснаа мэдэгджээ.


Хятадын төрийн мэдлийн “Синьхуа” агентлаг “Ерөнхий сайд албан ёсоор Хонконгийн оюутны төлөөлөлтэй уулзах эсэхээ мэдэгдээгүй” гэж мэдээлсэн байна. Хонконгийн захирагч Лин Чун-Иен энэ долоо хоногийн эхээр БНХАУ-ын дарга Си Зиньпинтэй Бээжин хотноо биечлэн уулзсан билээ. Энэхүү уулзалтын дараа захирагч маргаашнаас эхэлж зам талбайд майхан босгож, суулт зарлаад буй оюутнуудын эсрэг хүч хэрэглэнэ гэдгээ мэдэгдсэн юм. Гэрчүүдийн мэдээлсэнээр “Си дарга захирагчид оюутнуудыг тараахыг тушаасан” гэжээ.


Б.Дэлгэрцэцэг 


СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zadral u negdel u - songolt hiine hyatad:
dahiad neg tyanminii talbaid bolson tsust allaga bolno gehdee endees hyatad uls zadrah bolno 90 on bish shu de ter ued bolj bsan arga ene tsag ued bolohgui gdg n tod ji*eg bid harah gj bna chingisiin ued bolson arga batmonhiin ued boloogui tgd mongol uls erchimtei zadarsan shig adil zuil bolno
2014-11-16
wan zou:
ikh uiliin toloo dundad ikh uls ed nariig daran sonoono
2014-11-14