Цагаан замаскны анхны үйлдвэр үүдээ нээлээ

img


Экспортыг нэмэгдүүлж, импортыг орлох 888 төслийг Хөгжлийн банкнаас шалгаруулан чингис бондын эх үүсвэрээр санхүүжүүлж эхлээд буй. Тэгвэл өнөөдөр эдгээр төслийн нэгээр шалгарсан “Монгол ташуур констракшн” ХХК-ийн Цагаан замаскны үйлдвэрийн нээлтийн ажиллагаа боллоо. Энэхүү ажиллагаанд Барилга хот байгуулалтын дэд сайд Г.Байгальмаа, Хөгжлийн банкны орлогч захирал бөгөөд Хөрөнгө оруулалтын газрын захирал Б.Буянмөнх, “Монгол ташуур констракшн” ХХК-ийн захирал Д.Батмөнх нарын албаны хүмүүс оролцов.

б

Энэхүү компани нь үндэсний хөрөнгө оруулалттай анхны цагаан замаскын үйлдвэрийг нээж, дэлхийн стандартад нийцсэн чанартай буюу “921” цагаан замаскаар эх орны бүтээн байгууллагчдадаа бэлэг барьж буй юм байна. Манай барилгын салбарынхан одоогийн байдлаар “821” цагаан замаскыг импортоор оруулж ирж ашигладаг байна. Өдөрт 80 мянган тн цагаан замаск үйлдвэрлэх хүчин чадалтай энэхүү үйлдвэр монголын барилгын салбарын цагаан замаскын хэрэглээний 30 хувийг хангаж чадна гэж үйлдвэрийн захирал ярьсан. “Монгол ташуур констракшн”-ынхан цагаан замаскын үйлдвэрийг босгохдоо 30 хувийн өөрийн хөрөнгөөр шийдвэрлэж, үндсэн хөрөнгө буюу 250 сая төгрөгийн санхүүжилтийг Хөгжлийн банкаар дамжуулан зээлээр авсан байна.

б

Д.Батмөнх: Импортын бүтээгдэхүүнээс аль ч талаараа илүү

“Монгол ташуур констракшн” ХХК-ийн захирал

б

-Өмнө нь хар замаск, плитаны цавуу зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэж байсан туршлагатай юм байна. Цагаан замаскын зах зээлийн хэр судалсан бэ?

-Манай компани таван жилийн өмнөөс үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Хар замаск, хөөсөнцөрийн цавуу, плитаны цавуу зэрэг 14 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлээд үйл ажиллагаа маань жигдэрчихсэн. Эдгээр бүтээгдэхүүн зах зээлд борлуулалт сайтай байдаг.  Цагаан замаск манай 15 дахь бүтээгдэхүүн болж байна. Зах зээлээ судалсан. Одоохондоо манайх анхдагч нь болж байна. Импортын бүтээгдэхүүнээс аль ч талаараа давуу болохоор борлуулалт сайн байна байх гэж бодож байгаа.

ө

-888 төсөлд хамрагдаж хэдэн төгрөгийн санхүүжилт авсан бэ.

-Бид 250 сая төгрөгийн санхүүжилт авсан. Бидэн шиг үйлдвэрлэгчдийг үйлдвэрлэлээ өргөжүүлэхийг дэмжиж буй энэхүү төсөл олон давуу талтай гэдгийг ойлгож байна. Урьд нь нэг юм хийх гээд банкнаас өндөр хүүтэй зээл авдаг байсан. Харин энэ төслийн ачаар бид маш бага хүүтэй зээлийг таван жилийн хугацаанд авч, зээлийн хүүнд санаа зоволтгүйгээр зөвхөн ажилдаа, үйлдвэрлэлдээ анхаарлаа хандуулах боломжтой болж байна. Ингэснээр амжилт илүү ойрхон буй гэж бодож байна.

б

-Цагаан замаскыг 20 кг-аар савласан байна. Ямар үнээр борлуулагдах вэ. Импортын замаскаас чанар өндөртэй гэсэн болохоор үнийн ялгаа хэр байх бол. Мөн технологийн давуу тал нь юу байна.

-20 кг-аар савласан нь 7000 төгрөг. Импортоор орж байгаа бүтээгдэхүүний үнэтэй нэг түвшинд байгаа. Технологийн давуу тал гэвэл цэвэр цагаан чулуугаар үйлдвэрлэгдэж байгаад оршино. БНХАУ-аас импортоор орж байгаа цагаан замаск шохойтой чулуугаар үйлдвэрлэгдсэн байдаг учир чийг авсан тохиолдолд шууд нурдаг. Харин эх орны бүтээгдэхүүн цэвэр цагаан чулуугаар хйигдэж байгаа болохоор иймэрхүү эрсдэл байхгүй юм. Манай чулууны орд Эрдэнэтэд байдаг. Мөн бутлуурын үйлдвэр тэнд бий. Тэндээс л гол бүтээгдэхүүнээ авдаг.

б

-Хэдэн хүнийг ажлын байраар хангах вэ?

-Одоогоор манай үйлдвэрт 20 гаруй ажилчин байдаг. Харин цагаан замаскын үйлдвэрийг үйл ажиллагаа жигдрээд ирэхээр дунджаар 30 хүнийг ажлын байраар хангана. Энэ завшааныг ашиглаад манай компанитай хамтарч ажилладаг албан байгууллага, хувь хүмүүст өдий хэмжээнд өсөн дэвжихэд тусалж байгаа итгэлийг тань алдахгүй илүү ихийг хийж бүтээнэ гэж хэлье.

ы

“Монгол ташуур констракшн” ХХК нь ирэх оны нэгдүгээр улиралд эмульс, гипсэн хавтангийн үйлдвэрийн мөн анх удаа нээхээр үйл ажиллагаагаа эхлүүлсэн аж. Энэхүү үйлдвэрлэлийг эхлүүлэхэд дунджаар 2 тэрбум 500 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хэрэгтэй байгаа. Энэ нь 888 төслийн шалгаруулалтад ороогүй. Гэхдээ хичээж, зүтгэж байгаад үйлдвэрийг ашиглалтад оруулж, үйлдвэрлэлээ эхлүүлнэ гэж тус компанийн захирал ярьж байсан. Мөн 2015 оны дөрөвдүгээр сараас красный дом нэрийн бүтээгдэхүүнээ ОХУ руу экспортлох гэж буй тухай таатай мэдээг дуулгасан юм.

б

Б.Буянмөнх: Үндэсний үйлдвэрлэгчдээ хамгаалах төрийн бодлого хэрэгтэй

Монгол Улсын хөгжлийн банкны орлогч захирал бөгөөд Хөрөнгө оруулалтын газрын захирал

б

-Энэхүү компани ямар давуу талтай байснаар 888 төсөлд шалгарч үлдсэн бэ?

-1000 гаруй төслөөс зөвхөн үйлдвэрийн зориулалтай, үйлдвэрлэл явуулах төслийн сонгож авсан. Худалдаа үйлчилгээний зориулалттай байсан хэсгийг хасаад 888 төсөл үлдсэн юм.  Экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох зориулалттай үйлдвэр байгуулах төслүүд байгаа. Энэ төслүүдийг үнэхээр Монгол Улсад хэрэгтэй, үгүйг шалгахын тулд тухай салбар яамд дээр Засгийн газраас чиг өгүүлж ажлын хэсэг байгуулаж ажилласан. Уг хэсэгт тухайн яамны асуудал хариуцсан мэргэжилтнүүд, газрын дарга нар, тухайн салбарын мэргэжлийн холбоод, мэргэжилтнүүд, судалгааны улсууд орсон учир нэлээн гайгүй ажлын хэсгүүд байгуулагдсан байдаг. Энэ ажлын хэсгээрээ төсөл бүрээ хэлэлцээд хэрэгтэй, хэрэггүй гэдгийг үндэслээд шалгаруулалтаа явуулж, шалгаж авсан. Эдний нэг нь энэ барилгын салбарын замаскны үйлдвэр болж байгаа юм. Эд нар Хөгжлийн банкнаас 250 сая төгрөгийн санхүүжилт авч, үйлдвэр ашиглалтад ороод байгаад баяртай байна. Хэдий улс эх орны хэрэглээг 100 хувь хангахгүй ч гэсэн тодорхой хэсгийг хангаж чадах нь. Энэ бол болж байна.

б

-Энэ мэт эх орны үйлдвэрлэлээ дэмжихэд юу хэрэгтэй байна. Таны бодлоор.

-Энд нэг юмыг бодох ёстой. Салбарын яамд энд бодлого гаргаж ирэх болов уу. Эх орны үйлдвэрүүд байгуулагдаж, бүтээгдэхүүнээ зарж, улс орны, хүмүүсийн хэрэгцээг хангах ёстой. Гэтэл эдэнтэй зэрэгцээд импортын бүтэээгдэхүүнд орж ирж байдаг. Тэднээс эх орны үйлдвэрүүдээ хамгаалах төр засгийн бодлого байх хэрэгтэй. Үүнийг салбарын яамд тодорхойлж, гаргаж өгөх хэрэгтэй. Тэгэхгүй бол энэ үйлдвэрүүдийн маань бүтээгдэхүүн борлохгүй дампуурах шат руугаа явна шүү дээ. Ингэхээр бидний олгосон зээл эргэн төлөгдөхгүй, цаашид хүндрэл үүсэх магадлалтай. Иймд энэ асуудал дээр салбарын яамд онцгой анхаарах болов уу гэж бодож байгаа.

Өөрийн эх орны үйлдвэрийг хамгаалах, гарч буй бүтээгдэхүүнээ төрийн бодлогоор дэмжих дэлхий нийтийн жижиг байна шүү дээ. Импортын бараанд тодорхой татвараар нөлөөлж,  үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүнийг дэмжчихдэг энэ бодлого одоо хэрэгтэй байна. Дээрээс нь төрийн захиалгаар үйл ажиллагаа явуулж буй компаниудтай энэ мэт үндэсний үйлдвэрээ шууд холбож өгөх хэрэгтэй байгаа юм. Тэгэхгүй бол эд чинь хаана борлуулах вэ гээд явна. Тухайлбал, төрөөс захиалж нэг барилга бариулах гэж байгаа бол энэ үйлдвэрийг шууд холбож өгөх. Тэгэхгүй бол төсөл авсан хүмүүс нь импортын бараа хямд үнэтэй гэж худалдаж авахыг зэхнэ. Ингэхээр нөгөө үндэсний үйлдвэрийг унагах аюул ирж байгаа юм. Иймэрхүү бодлогоор үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих хэрэгтэй байна.

б

Цагаан замаскны үйлдвэр нээж буй “Монгол ташуур констракшн” ХХК-ийнханы хийсэн судалгаагаар манай улс жилд дунджаар 10 тэрбум орчим төгрөгийн цагаан замаск импортоор авдаг гэнэ. Үүний 30 хувийг нь ч гэсэн эх орондоо үйлдвэрлэхээр болж байна. Ингэснээр эх орны үйлдвэрлэгчдийн салбарт бас нэгэн өрх нэмэгдэж, үндэсний үйлдвэрлэлийг урагш хөтлөх нэг алхам хийж байна. Бусдын хийгээд байгаа зүйлийг хэнээс ч дутахгүйгээр эх орондоо үйлдвэрлэж чадаж буй, хийж бүтээхээр хичээж байгаа тэдэнд урам өгч, үндэсний үйлдвэрлэгчид, үйлдвэрлэлээ дэмжье.



ё

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Мөнхтогтох:
Замаскны орцыг хэлж өгөөч
2016-05-30
Зочин:
Zamask heregled ikh taalagdlaa. Harin 100 ailaar hyatad zamask zardag humuus mongol zamask iig chanargui muu geed tolgoi erguuleed bn lee. Harin mongol zamask hyatdaas iluu bsan. Naaldats sain. Ongo sain bsan. Humuusee bid nar oorsdiinhoo uildverleliig zorigtoi demjih yostoi. Bitgii ergelzeerei
2016-01-09
saihan medee:
mongolchuud chadaj bn, amjilt husie
2014-11-19
toroo:
vmxiii xyjaanyydiiig taarsan gazar ni xydaj bai
2014-11-18
china:
naaldan hyjaaa mongol hvvhen saihan shvv
2014-11-18
hujaaa:
mongoliig tyn ydahgvi ezelnee
2014-11-18
construction :
bayar hurgye. gol n oligtoihon chanartai, huuch unaad baihgui, tsavuulag naidvartai yum hiigeerei. itgel evdej naidvar aldvaa, odoo hulh yum hiij mongo olno gej baihgui shuu. amjilt husye.
2014-11-16
aagii:
танай хамт олонд ажлын өндөр амжилт хүсье! ийм шижгэнэсэн залуус эх орноо хөгжүүлэнэ шүү. дахин дахин амжилт
2014-11-15
keke:
myndag baina. amjilt xusei. mongold iim zaluuchuud 1000 1000-aaraa xeregtei bna daa...
2014-11-15
kkkkk:
bolj bna mongol zamask avaarai mongolchuudaaaaa eh oronch bai
2014-11-15
soka:
ner ni hurtle tashuur kampani batmunhuu ta nart amjilt husye bas ene hurwuugiin shn buhnii deediig, amjilt buhnii deediig husye
2014-11-15
soka :
bayr hurgej amjilt husye iim l shn medee sonsoj baimaar bna
2014-11-15
зочин:
эх орны үйлдвэртэйболж буйд баяр хүргэе.төрөөс дэмжих нь чухал.гэхдээ импортоор орж ирээд байгаа үнэ чиньтэндэхийн үйлдвэрлэлийн үнэн дээр зардал ..г.м. нэмэгдсэн байгаа.гэтэл тэр үнтэйгээр зарахаар төлөвлөж байгаад бодууштай.иймд импортоор орж ирж байгаа барааны үнэнээс тоогуур байж ,бүх барилга,хувь хүн хэрэгцээндээ хэрэглэнэ гэдэг тооцоог сайн хийгээрэй.манайхан өндөр үнээр цөөхөн хүнд эсвэл гарцаагүй л авна,эсвэл "топ","хаан","брэнд" гэдэг дэмий хөөсрөлтөөр нэр хүндээ мөнгөний хойноос унагав даа.түүний оронд цөөхөн настай ч импортоо л авах минь!!!!!
2014-11-15
монгол:
шинэ үйлдвэрээ ашиглалтанд оруулж буй компанийн хамт олонд баяр хүргэж улам их амжилт хүсье
2014-11-15
buti construction:
2 dahi uildver ni shde.
2014-11-14
2314:
түрхлэг гэвэл яасан юм
2014-11-14
замаска:
энэ замаска зай завсрыг шавж бөглөдөг эд учраас "шавуур", эсвэл "чигжүүр" ч гэдэг юм уу нэрлэмээр байгаа юм
2014-11-14
olloo guai:
chi orchuulchih daa
2014-11-14
zochin:
oligtoi lym hiigeerei huurcg unaad baibal ereeni hymd yntei zamask deer dee
2014-11-14
tulga:
sain bna dotood uildverlelee demjideg sanhuujuuldag bh estoi ..,
2014-11-14
olloo:
ug ni zamask gedeg ugiig mongoloor orchuulaad bichsen bol...
2014-11-14
irgen:
saihan l medee bna. bayar khurgiye. er ni gadnaas avdag baraa buteegdehuunee dotooddoo uildverleed henees ch haraat bish bolchihvol bolood yavchihna shuu.
2014-11-14
enkhee:
bayr hurgie
2014-11-14