Хүний амь хохироосон хэргийг шүүхэд шилжүүлжээ

img

Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Хөтөл тосгон дахь сум дундын Цагдаагийн хэсгийн цагдаа жолооч Ц.Ууганбаатар нь албаны “Х.Элентра” маркийн 00-23 СЭҮ дугаарын автомашин жолоодож Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэсгэрт байрлах гэр хороололын 5 буудлын замд явахдаа 12 настай сурагч охин С-ийн амь насыг хохироосон хэрэг гарсан.

б

Энэ хэргийг Тээврийн прокурорын газраас 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 336 тоот яллах дүгнэлт үйлдэж харьяаллын дагуу шүүхэд шилжүүлсэн байна.

ө

Уг жолооч нь Замын хөдөлгөөний дүрмийн  1.5 “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болохгүйгээр зорчино”, 8.4 “Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал зөрчихийг хориглоно”, 9.3 “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гаднах замд цагт 80 км, тууш замд 100 км-ээс хэтрүүлэхгүйгээр сонгож явна. Харин дараах тохиолдолд тээврийн хэрэгслийн хурдыг дор дурьдсанаас хэтрүүлэхгүйгээр сонгож явбал зохино” гэсэн заалтуудыг зөрчжээ.

б

Б.Бэхи

ө

СЭТГЭГДЭЛ БИЧИХ