Хууль бусаар хойлог агнажээ

img

Улсын хэмжээнд "Хяналт-Шийдвэрлэлт" нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж буй. Энэхүү арга хэмжээний хүрээнд Баян-Өлгий аймгийн цагдаагийн газраас сумдын хэсгийн төлөөлөгч, цагдаа нарыг хариуцсан сум орон нутагт байнгын эргүүл шалгалт хийх, арга хэмжээний хүрээнд сумын Засаг дарга нарын дэмжлэгийг авах талаар ажлын чиглэл өгч, үр дүнг тооцож ажиллаж байгаа аж.

ө

Энэ ажлын хүрээнд Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт тус сумын иргэн Е нь галт зэвсэг ашиглан 2014 оны 10 дугаар сарын сүүлээр хоёр тооны хойлог хууль бусааар агнаж, иргэн Х-д худалдан борлуулсан гэмт хэргийг Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын алба хаагчид шуурхай илрүүлж, шалгаж байна гэж мэдээллээ.

б

Мөн аймгийн төвийг эргүүлийн 4 чиглэлд хувиарлаж, Нийтийн хэв журам, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тасгийн алба хаагч нарыг томилж, дөрвөн хөдөлгөөнт эргүүлийн автомашинтай эргүүлийн үүргийг шөнийн цагаар гүйцэтгүүлж, хяналт тавьж ажиллаж байгаа бөгөөд 2014 оны эхний 10 сарын байдлаар гудамж талбайд үйлдэгдсэн гэмт хэрэг 11.8 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа гэнэ.

б

Б.Бэхи

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

mongol :
hasaguudiig zailuulyaa
2014-11-15
mongol:
xadaguud yavnal yasiin
2014-11-14