Тагнуулынхан мессежний эзнийг тогтоожээ
УИХ-ын нэр бүхий гишүүдийн бүрэн эрхэд халдаж, тэдний гар утаснаас зүй бус мессежийг тараасан үйлдэл гарсан. Уг асуудлыг шалгаж, тодруулах үүргийг УИХ-ын дарга болон УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос ТЕГ-т өгсөн юм. ТЕГ-аас энэ асуудлаар шалгалт хийгээд дүнг нь УИХ-ын Тусгай хяналтын дэд хороонд танилцуулсан талаар албаны эх сурвалж мэдээллээ.
Шалгалтаар уг мессежний асуудалд УИХ-ын гишүүн холбоотой байж болох нөхцөл байдал үүссэн бөгөөд энэ нь УИХ-ын гишүүний халдашгүй бүрэн эрхтэй хамааралтай тул цаашид шалгалтыг зохих хууль журмын дагуу явуулах эрх нь УИХ-д байгаа талаар танилцуулсан байна.
Эх сурвалж: News.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ