Р.Амаржаргал уу, Ч.Сайханбилэг үү
Өнөөдөр 17 цагаас АН-ын ҮЗХ хуралдахаар товоо зарласан бөгөөд 18 цагийн үед эхэллээ. Энэ удаагийн ҮЗХ-ны хуралдаанаар ямар, ямар асуудал хэлэлцэхийг Гүйцэтгэх зөвлөлийн хуралдаанаас шийдвэрлэлээ.
s
Эх сурвалжийн мэдээлснээр АН-ын Гүйцэтгэх зөвлөл хуралдаж, Ч.Сайханбилэгийг Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр шийдвэрлэсэн байна. Хоёр хоногийн өмнө АН-ын УИХ дахь бүлгээс Р.Амаржаргалыг нэр дэвшүүлээд байгаа.
a
Тиймээс өнөөдрийн ҮЗХ-ны хуралдаанаар дээрх хоёр нэр дэвшигчийн аль нь Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшихийг ҮЗХ шийдвэрлэнэ.
s
Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдаан Төрийн ордны “Их танхимд” яг одоо үргэлжилж байна.
sa
18.30 цагт:
АН-ын ҮЗХ-ны хурлыг Ш.Түвдэндорж удирдан явуулахаар сонгогдлоо. Оролцогчдын саналыг 10 хүний бүрэлдэхүүнтэй тооллогын комисс тоолохоор болов.
а
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ